Posts

"Намар бид хоёр..."

Image
Зуны сайханд ургаж ногоорохдоо Зудны өмнөхөн шарлахаа мэддэггүй байх Зүсэрч шивэрсэн бороонд норохдоо Зуурдхан хийсээд унахаа мэддэггүй байх... Хамгийн сайхан улирлыг Хавар гэж бодож байж Харин чиний өнгөнд дурлахдаа Харцаа би салгаж чадахгүй нь, намар аа Хамгийн дулаахан улирлыг Зун гэж эндүүрч байж Хачин ихээр илчинд чинь бүлээцэхдээ Хүйтнийг би мартчих юм, намар аа Хамгийн хүйтэн улирлыг Хахир өвлөөр би төсөөлж байж Хаягдсан навч газарт унахдаа Хүйт дааж ямар ихээр ганцаарддагийг мэдсэнгүй ээ, намар аа....

Хэнд ч үл итгэм хорвоо

Хэнд ч үл итгэх хорвоод би оршиж байна Хэзээ ч үхэж мэдэх харгуйд би амьдарч байна Хаашаа ч хэлтгийж мэдэх зам мөрийг би хөөж байна Харин гагцхүү өөртөө л итгэж чадах нь уу? Хэнд ч үл итгэм зэвүүвтэр орчлонд Хэнрүү ч хараад инээмсэглэж үл болно Хэний ч нүдийг эгцэлж ширтээд Хайрын шивнээ аялж үл болно Эргэн тойрноо Та нэг хар даа Итгэж болох хүмүүн ер нь байна уу Ээ дээ Та нэгийг ч олохгүй болов уу Итгэл чинь даахад дэндүү хүндхэн болов уу Амьдралын ачааг нуруун дээрээ үүрчихдэг хэрнээ Андын итгэлийг дааж чаддаагүй туяхан хүмүүс байна цаана чинь...

"Мартаа юм болов уу?"

Image
Мандах наран өөдөөс Мэгшиж биш мишээж байх юм Мөндөр шиг санагддаг бороог Малгайгаа аван тосч байх юм Уулын оргилыг хараад бачуурмаар авч Удтал харин ажаад тайвширч байх юм Уруулаа будаад даашинзаа ил гаргаад Уулзахын жаргалыг догдлон хүлээж байх юм... Мартаа юм болов уу? Магад хуучирсан бололтой Мөнх хайр гэж тамгалж байсан ч Мөдхөн мартаж орхисон бололтой Буруу зөвийг салгаж хаяаад Бусдын л адил инээмсэглэж байна Буцааж болохгүй цаг хугацаанд дийлдэж Би чамайг бүр мартаж байна... Чаддагсан бол чамайг дахин бүтээгээд Чиний миний хувь заяаг холбохыг хүсч байлаа Болдогсон бол бор зүрхээ сугалж гаргаад "Би чамгүйгээр амьдрахгүй" гэж хэлэхийг хүсч байлаа Харин одоо цээжиндээ тээх амин зүрхээ Хэтэрхий олон шөнө дааруулсанаа мэдэрч Хайрын нууцхан харцтай хоёр мэлмийгээ Хайран дэмий чилээж байснаа олж харлаа... Мартаа юм болов уу? Магад чамайг баллуурдаж орхиод Зургийн дэвтэр дээрээ Зургаа дахин зурж эхэллээ Үзэсгэлэнгээ гаргах бүтээл минь чи болог Ү...

Дандаа хамт байхсан...

Дандаа хамт байхсан... Дасаж дурласан залуугаа ширтээд Даарч хөрсөн сэтгэлээ бүлээсгээд Даварч үүрд дэргэд нь байх гээд Дандаа л хамт байхсан... Өөр хэн ч байхгүй юм шиг Өөрийгөө чамд даатгаад Өөдөө амьдралын зүг тэмүүлээд Өөрийн чинь хажууд бууралтаж болох уу? Одоо л чамд дурласан шиг ээ Орчлонг бүхэлд нь мартаад Оддоос хүртэл чамайг харамлаад Онгод юугаан чамаар хөглөж болох уу? Дэнгийн эрвээхий гэрлээс холдолгүй Дэргэд нь байсаар үхчихдэг шиг Даарсан үедээ чамаас холдолгүй Дассан сэтгэлээрээ үхтэл хамт байхсан   Үүрд чамтай хамт байж Үүрд гэдэг үгийг ойлгохсон Хайрлаж чамайг олзлоод Хайр гэдэг үгийг мэдрэхсэн... 

"Оройтсон шүлэг"

Image
Надад чамаас өөр хэн ч байгаагүй ч Чамд надаас өөр хэн нэгэн байсан бололтой Намайг чи хайрлангаа мартаж байхад Чамайг би мартахын тулд хайрлаж байж...