Posts

Ганцаараа ирж ганцаараа л буцдаг хорвоо

Гайхах юм гүй шүү дээ. Гайхах юм үгүй. Эхийнхээ хэвлийгээс ганцаараа л уйлж ирсэн, харин насны эцэст ганцаараа л уйлж буцах жамтай юм шиг байна. Яг үнэндээ надад ер нь хэн гээч нь хэрэгтэй юм бэ? Хэрэгтэй гэх хүн тэгээд яагаад хэрэгтэй үедээ дэргэд минь байдаггүй юм? Ганцаараа л байх дуртай Заяа Ганцаардаал сурчихжээ, сурчихаж... Ганцаараа орхигдон үлдэхийн Гасланг амссанаас хойш Ганцаараа аадарт ниргүүлж Ганцаараа тэсч үлдэж суржээ... Хүн алдаж болдог гэсэн. Гэхдээ алдаад л байвал яаж болох вэ? Би гэдэг хүн алдаж ханахгүй, итгэлээ алдаж дуусахгүй хүн юм даа... Одоо би хэнд ч итгэмээргүй байна. ХЭНД Ч. Хэн нь ч надад хэрэггүй санагдаж байна. Сэтгэлийн зовлон нимгэлдэггүй хэрнээ нэмдэг хүмүүс надад хэрэггүй ээ. Нэг тийм үг байдаг даа, утгачилбал, "Эмэгтэй хүн зовохыг ганцаараа ч хийж чадна" гэж... Гүй ээ, юутай үнэн бэ? Харин бүлээхэн нулимс минь л надад хэрэгтэй болов уу...

Амьдралын минь нэгэн хуудас...

Бичдэг ч юм шиг, бичдэггүй ч юм шиг нийтлэлүүдийг минь уншдаг ч юм шиг, уншдаггүй ч юм шиг "уншигч" та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Яг үнэндээ би энэ блогийг хэн нэгэнд зориулаагүй юм. Зөвхөн өөртөө л. Өөрийнхөө сэтгэлийн гүнд хуйларсан салхийг намжаах гэж, өөрийнхөө цээжинд дүүрсэн баяр бахдалыг барьж дийлэхгүйдээ, төгсгөлгүй үргэжлэх энэ хэрсүү хорвоогийн хатуу зөөлөнг зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор харж, үзэж, сонсож, ойлгож, мэдэрсэнээ бичиж "өөрийнхөө ирээдүйд" тэмдэглэн үлдээх гэж, эцсийн эцэст өөрөө өөртөө ганц л асуултыг тавьж, хариулж чаддаг байхын тулд нээсэн хэрэг юм. "БИ ЕР НЬ ХЭН БАЙЖ ВЭ?" Тэгээд "БИ ХЭН БОЛЖ ВЭ?" Үнэнийг хэлэхэд би шүүмжлэлд дургүй. Олон хүмүүст шүүмжлүүлэн дүүжлүүлэн байснаас зөнгөөрөө өөртэйгөө л хамт байх нь надад илүү дээр санагддаг. Тийм ээ, өнгөрсөн хэдэн жил харийн орнуудаар холын хол ганцаараа галт тэргээр, онгоцоор явж элээсэн цаг хугацаа минь намайг "улам бүр ч зожигороход" хүргэсэн биз...

Нэг л өдөр хуримаа хийнэ

Image
Нэг л өдөр би хуримаа хийнэ Нээх сайхан залуу гараас минь атгаад Нэгэн амьдралыг хамтдаа туулахаа Надад л амлаад зогсож байна.... Зүүдэндээ хараагүй мөрөөдлийн даашинзаа өмсөнө Зүглэж үзээгүй холын газарт бал сараа хийнэ Зүүж үзээгүй хуримын бөгжөө ширтээд "Зөвхөн чамдаа" л гэж ханхүүгээ үнсэнэ Залуу насаа хуримын ойгоороо чимнэ Зон олныг нөхөрт гарч баярлуулна Зүсийг үзэж ханиа би сонгохгүй ч Зүрхийг нь чагнаад л "минийх" гэдгийг нь мэдэрнэ...

Хэзээ ч, хэний ч, яаж ч ойлгохгүй ГАНЦААРДАЛ минь...

Image
Яг үнэндээ энэ амьдралд намайг ганцаардуулж байгаа хамгаас дотны хүмүүстээ баярлаж байгаагаа би нуухгүй. Гэртээ байгаа мөртлөө хааяа ч болов "тусдаа" ганцаараа баймаар санагдтал дотно мэдрэмжийг төрүүлдэг аав ээж минь Газар дээрхи ганц ахтай ч эхийн хэвлийгээс ганцаарахнаа л унасан юм шиг хөндий сэтгэл зүйн орон зайнд аваачдаг ах минь Хамтдаа байхдаа дэлхий ертөнцийг бүхэлд нь доргиох мэт хөгжилтэй, дуу шуугиантай байдаг ч хэн хэнийхээ амьдралын эрхээр хэн хэнийхээ хамгийн хэрэгтэй үед дэргэд нь байж чаддаггүй анд найзууд минь Сэтгэл зүрхийг минь бүрэн дүүрэн эзэмдчихсэн хэрнээ сэтгэл гундаж, сэвтэж үймэрхэд дэргэд минь байдаггүй дурлалт хархүү минь... ТА НАРТАА БАЯРЛАЛАА. Эл мэдрэмжүүдийг надад төрүүлснээр би амьдралд улам биеэ дааж, улам өөртөө итгэх итгэлийг бусад хүмүүсээс биш зөвхөн өөрөөсөө олж авч байна. Бас би хэн нэгний төлөө төрөөгүй, хэн нэгний өмнө "амьдрах" хариуцлага үүрээгүй гэдгийг мэдэж бас мэдэрч байна. Хэн нэгний хувьд "хань...

"Хайр ба харуусал..."

Image
"Хөөрхөн юмаа. Тэр чамтай их адилхан юм. Бас их том болжээ." - Энэ гурван өгүүлбэр л бидний гэх өнгөрсөн тэр цаг хугацааг, надад байсан чиний зүрх сэтгэлийг бас чамд байсан миний зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн дүгнээд хэлчих шиг. Дурлал ийм азгүй байдаг гэж надад хэн ч хэлээгүй ээ. Бас ийм харуусалтай, харамсалтай байдгийг би хэзээ ч мэдрээгүй ээ. Магадгүй энэ надаас чамд бичиж байгаа энэ хорвоо дээрх хамгийн сүүлчийн минь "далд захидал" байх. Бидний өнгөрсөн энэ дэвтрийг сүүлчийн хуудсыг нь дүүргэж орхиод, лацдаад яг одоо, яг энд үлдээмээр байна.  Чи бид хоёр зөвхөн ганцхан л удаа уучлал бие биедээ үзүүлсэнсэн бол, хэдхэн хором л хүлээцтэй байж чадсан бол, хэний ч үгийг сонсолгүй өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дагасансан бол, хэнийг ч хайхралгүй, өөрсдийгөө л бодсон бол...энэ дэвтэр энд ингээд дуусахгүй байлаа.  Би бүхнийг цаг хугацаа шийддэг гэдэг үгийг үнэн голоосоо үзэн яддаг. Хүмүүс ингэж хэлээд байхаар нь, тийм л байдаг юм байх гээд БИ БҮГДИЙГ ЦАГ ХУГАЦА...