Хэзээ ч, хэний ч, яаж ч ойлгохгүй ГАНЦААРДАЛ минь...
Яг үнэндээ энэ амьдралд намайг ганцаардуулж байгаа хамгаас дотны хүмүүстээ баярлаж байгаагаа би нуухгүй.
- Гэртээ байгаа мөртлөө хааяа ч болов "тусдаа" ганцаараа баймаар санагдтал дотно мэдрэмжийг төрүүлдэг аав ээж минь
- Газар дээрхи ганц ахтай ч эхийн хэвлийгээс ганцаарахнаа л унасан юм шиг хөндий сэтгэл зүйн орон зайнд аваачдаг ах минь
- Хамтдаа байхдаа дэлхий ертөнцийг бүхэлд нь доргиох мэт хөгжилтэй, дуу шуугиантай байдаг ч хэн хэнийхээ амьдралын эрхээр хэн хэнийхээ хамгийн хэрэгтэй үед дэргэд нь байж чаддаггүй анд найзууд минь
- Сэтгэл зүрхийг минь бүрэн дүүрэн эзэмдчихсэн хэрнээ сэтгэл гундаж, сэвтэж үймэрхэд дэргэд минь байдаггүй дурлалт хархүү минь...
ТА НАРТАА БАЯРЛАЛАА.
Эл мэдрэмжүүдийг надад төрүүлснээр би амьдралд улам биеэ дааж, улам өөртөө итгэх итгэлийг бусад хүмүүсээс биш зөвхөн өөрөөсөө олж авч байна. Бас би хэн нэгний төлөө төрөөгүй, хэн нэгний өмнө "амьдрах" хариуцлага үүрээгүй гэдгийг мэдэж бас мэдэрч байна. Хэн нэгний хувьд "хань" болно гэдэг заавал амьсгалтай, амин эд байх албагүй юм. Зүгээр л ганцаардлыг дэргэдээ авахад л болно. Аливаа хүч, хөдөлмөр өөр хэн нэгнээс ч биш зөвхөн өөрөөс минь гардаг, гарах боломжтойг надад харуулж байна.
Гав ганцааранг минь ганцхан шөнийн дотор орхиод явсан нэгний араасГалзууртлаа уйлж, цурхирч, шаналж энэлэн зовох хэрэггүй боллооОдоо хэнийг ч би барихгүй, явуулж чаднаХүүхэд насны минь зол жаргалыг сэм сэм булаасан гамшигт тамаасХүссэн үедээ зугтаж дийлээгүй ч одоо айх хэрэггүй боллооОдоо юунд ч би шантрахгүй, тэсч чаднаҮнэн голоосоо өр зүрхнээсээ аргаа баран уйлж байсан болҮүрдийн жаргалыг зуурдын зовлонгоор солихдоо нулимс минь ширгэчихсэнҮнэндээ одоо чимээгүйхэн гуниглахдаа л уйлж байнаМиний амьдралд нар мандсан юм биш, бүрхэг тэнгэр цэлмэсэн ч бишЗүгээр л шуурга шуураад байхаар тэсдэг болчихдог юм байнаЗүгээр л бороо ороод байхаар бороонд зогсож нормоор санагддаг юм байна...
Comments
Post a Comment