Posts

"Яагаад ирчихсэн юм бэ, тэндээ үлдээд гоё амьдрахгүй яасан юм гэж хэлэх, асуух, гайхах хүн бүхэнд..."

Зүгээр л энэ тухай бичмээр байдаг юм. Өглөө бүхэн мандах нарыг харж, энэ амьдралд амьд яваагаа мэдрэх бүртээ би үргэлж боддог, энэ тухай. 2014 онд надад хэн бүхэнд олдоод байдаггүй АНУ-д мастер хамгаалах боломж олдсон билээ. Би ч боломжийг алдаагүй гэхдээ зарим хүмүүсийг амьдралаасаа алдаж орхисон. Энэ бүхэнд хорсож, өөртөө харамсаж, гуниж гутралгүй зүгээр л "хувь тавилан" гэдэгт итгэхийг хүсээд орхисон. 2.5 жилийн хугацаанд завсарлаж, амран байж хамгаалдаг MBA-г өөрийгөө шамдуулан, юунд ч юм яарч гарсаар 1 жилийн дотор дуусгачихав. Зорилго нэгт, гадаад монгол гэлтгүй бүгд л амарч зугаалж, ажил хөдөлмөр эрхэлж тэндээ суурьшиж эхэлж байв. Тэдний хувьд тэр улс гэр орон нь болж төвхнөж байхад миний хувьд гэрээсээ алс хол дотуур байранд түр зуур амьдарч байгаадаа бат итгэж, тэр итгэлээсээ хэзээ ч холдохыг хүсээгүй. Яагаад ч юм надад эх оронлуугаа яарах, хурдхан дипломоо өвөртөлж очоод тэвэрч авахыг хүссэн хүмүүс гэж байсан. 1 жил хагас хугацаа өнгөрөхөд надад дахиад 1 жил ү...

Танд би дурласнаа мэдээгүй...

Хүнлэг сэтгэл, хөгжилтэй зан, шаргуу хөдөлмөрч Хайр хүрэм эгдүү, хүсэл төрөм тогтуун Хүний өмнө бардам, эхийн өмнө даруу Олны хажууд онцгой, оддын дэргэд ганцхан ТАНД би нэг л өдөр дурласан... Дэргэд тань тэгж их удчихаад  Дөнгөж дурлахдаа би Дүүлэн нисчих юм гэдгээ мэдсэн бол Эхнээс нь, бүр эхнээс нь л дурлах байсан юм Эцэс төгсгөлтэй нүүр тулж Танаас би холдохгүй байсан юм. Хувь тавилан юм даа гэж санаа алдсаар Хэдэн мөртөө холбож халаглан сууна аа Хүний амьдралд хатуу зөөлөн ээлжилж Харин та л хааяа дурсагдах юм аа... Танаас би холдоогүй бол Танхил намайг хүлээсэнсэн бол Тааж ядахын аргагүй эгдүүцээгүй бол Та бид 2 л биенээ уучилсансан бол... Тэр хүйтэн ширүүн бороонд цонхны дор тань Тэнхэлгүй болтлоо үүрийг гэгээг хаяартал хүлээснийг Та мэдэх үү Хайргүй ээ гэдэг үгийг утасны цаанаас сонссон зүрх минь Хачин ихээр өвдөж, шаналсныг минь  Та мэдэх үү?

Миний тэнэгийг надтай хамт хайрлаарай

Үдшийн гэгээг Үүрийн туяа гэж эндүүрч Үнэнч хайраа Үүрдийн мөнх гэж итгэдэг Өчүүхэн энэ тэнэгийг минь Өөртэй минь хамт хайрлаарай Цагаан болгоныг Цайлган юм шиг санаж Цэл залуу насандаа Цэрвэж доргихдоо алдсан Гэнэн энэ тэнэгийг минь Гэзгэн гоотой минь хамт хайрлаарай Харсан бүхэндээ Хамаагүй хүрэх гэсэн шуналтай Хайрлуулсан болгоноо Хүйтэн сэтгэлээр үдэж явуулсан Хатуу энэ тэнэглэлийг минь Харсан ч анзаараагүй мэт өнгөрөөрэй Зөвхөн байгаагаар минь хайрлаж Зөв бурууг наддаа тэнцүүлж Зүг зүгийн хязгаарт хамтдаа хүрэх гэсэн Зөрүүдхэн тэнэглэлийг минь хайрлах уу Зөвхөн өөрийг чинь хайрлах гэж Зөнт орчлонд энэ биеийг олсон юм шиг Зөрлөг бүрт саатан зогсохдоо Зөвхөн өөрийг чинь л хүлээсэн юм шиг Зүүд шиг энэ тэнэглэлийг минь Зөвхөн миний төлөө хайрлах уу Тэгж чадна гэвэл Тээнэгэлзэх юмгүй чамайг би хайрлая

Аавдаа л үзүүлэхгүй нулимс

Аавын жаалхан охин Амьдрал үзэж, ихийг туулж явна аа Алдрайхнаараа дэргэд тань эрхэлж байгаа ч Аль алийг тэр гэхэв дээ, бүсгүйн заяаг... Алдаж оновч дэргэд тань сөхөрч Амжиж хүрэвч дэргэд тань өндийж Хагдарч унасан ч хажууд тань хатаж Хайлан жаргавч хажууд тань налайж Амьдрахыг хүсч байна, Аав аа... Ойртохын хэрээр холддог орчлонд Оройттол надаасаа бүү холдоорой Огтоос хүнгүй үлддэг хорвоод Ододруу яарч бүү тэмүүлээрэй Нуусан ч гэсэн Тандаа би инээмсэглэе Нэгхэн ч гэсэн энэ насандаа хамтдаа өтлөе Гэхдээ...бүсгүй хүн л юм хойно Бүлээн заяа минь хөрөх үе гэж байх юм Бүтэн нэрийг тань хугалчихгүй гэсэндээ Бүхнийг л хичээж, бүгдрүү л зүтгэж явна аа Өвдөг нугаларч өр өвдтөл цурхирсан ч Өөрт тань би үзүүлэхгүй ээ, тэр нулимсыг Өнөөдөр инээж дуулж байгаагаа Өрөөлийн хатуу сэтгэлээр нураахгүй ээ Хатуу харгис мэт амьдралыг Хааяа Та минь зөөллөдөг болохоор Хадган гэрт хүрлээ ч Харууслын нулимсаа Тандаа үзүүлэхгүй ээ!

Цэг

Цэг тавихад Цэнхэр бэхээ соруулах л үлдлээ Сүүлийнх нь гэхэд Сэтгэлээ чангалах л үлдлээ... Насан туршийнх гэж мөрөөдөж эхэлсэн хайр Нэг л өдөр гэнэтхэн эхэлсэн дурлал Намайг бусдаас өөрөөр гэж итгэсэн сэтгэл Нартад ганцхан даа гэж найдсан цор ганц хүн... Харцанд чинь бусдыг биш өөрийгөө олж харсан болохоор Хагацашгүй хайрын түүхийг бичиж эхлэхээр зориглосон Хайранд чинь итгэж өөрийгөө мартсан болохоор Хэзээ ч орхиж явахгүй чамд би итгэхээр шийдсэн Намайг хараад инээмсэглэх чинь Намрын навчисын гэрэлтэх лугаа адил гэгээлэг Надтай хамт байх төрх байдал чинь Насаараа дэргэд байх шиг тийм амгалан Хэлэх үгсэнд чинь яг л яруу найраг шиг автсан Хийх үйлдэл бүрийг чинь яг л өөрийн юм шиг санасан Дэргэд чинь байхдаа би өнгөрсөндөө тарчилдаггүй Дэрлээд хэвтэж байхдаа би ирээдүйдээ дүүлэн нисдэггүй Догдлох сэтгэлээ зөвхөн одоодоо л даатгаж Дотно сэтгэлээ зөвхөн чамд л нээсэн