Posts

Showing posts from June, 2013

7 cardinal rules of My LIFE ^^

Image
First Rule: Make peace with your past, so it won't screw up the present. Second Rule: What others think of you is none of your business. Third Rule: Time heals almost everything, give it time. Fourth Rule: Don't compare your life to others and don't judge them. You have no idea what their journey is all about. Fifth Rule: Stop thinking too much. It's alright not to know the answers. They will come to you when you least expect it.  Sixth Rule: No one is in charge of your happiness, except you.   Seventh Rule: Smile. You don't own all the problems in the world. 

Юм гэдэг одоо ондоо

Image
Дөрвөн цагаан хананы дунд Дөнгөж ирсэн тэр мөчөө нэг дурсана Дөрөвхөн хоноогүй байхдаа ижийгээ санаж байсан Дөрвөн сарын дараа биеээ би даасан Амьдралын эхлэл дандаа хэцүү байдаг би мэднэ Ахин боломж надад олдохгүй би чадна Гэж өөртөө байнга би хэлдэг байсан Гэхдээ одоо ч үүнийг санаж байна Гарт ирсэн ганцхан боломжийг би зууж авсан Ганцаараа ч гэсэн ийшээ тэмүүлж би ирсэн Гуниж би нулимс унагасан ч Гутарч би урвуу царайлахгүй Нар тэнгэр дээр байж л байна Намайг амжилтанд хүрэхийг хүлээгээд л Найз нөхөд маань тэнд хүлээж л байна Наргиж хамтдаа цэнгэнэ гээд л Заримдаа би дэндүү ганцаардана энд Зайлаа гээд л хараал идмээр санагдана гэхдээ Зам мөр минь ийшээ зурагдсан байна shut up ! Зөвхөн Монголдоо эргэж очих үе гэж бий just wait ! Хүсэл зорилгоо биелүүлчихээд л Хүрээд очно гэж бодох надад сайхан Хүний нутгаас эрдэм өвөртлөөд очино гэхлээр л Хүүхэд нь ижийнхээ ачийг нэгээр хариулж байна сайхан

"I can not live without you"

Image
гэж тэр нэгэн хүнд хэлж байхдаа би өнөөдөр амьдралыг ийм баялаг, гэрэл гэгээтэй бас надад тэр хүнээс илүү зөндөө их гэнэтийн бэлэг бэлдсэн байсныг нь мэдэх сэтгэл байгаагүй юм...  Анхны хайр амьдрал дээр биеллээ олдоггүй харин сэтгэлд мөнхрөн үлддэг гэж юутай үнэн үг вэ? Түүний нүдрүү нь хараад л надад ямар их хайртайг нь ойлгож суухдаа намайг хорвоогийн хамгийн хатуу сэтгэлтэй хамгийн өөдгүй хүн болгочих юм гэж ер санасангүй. Хайр... Дурлал биш хайр. Тэр хүнд дурлаж, улмаар хайрласан минь миний амьдралыг өөрчилсөн. Ийм хувь тавилантай байснаа ч мэдээгүй. Түүний гараас атгахад юунаас ч айж эмээх, түгшүүр үгүй болж амар амгалан байдаг байлаа. Миний гар хүйтэн харин түүнийх халуун... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хүний намайг гэх хайр түүнийг гарын элчтэй хамт хөрч эхэлсэн. Бүлээн гарт атгуулахдаа сэтгэл түгшиж эхэлсэн. Тэр хүнд хэрэггүй болж, хаягдах вий гэж үхтлээ их айсан. Амьдрал гэдэг энэ дугуй жаазан дотор тэр л хүний дүр төрх харагдаж, түүний инээмсэглэл миний з