Юм гэдэг одоо ондоо


Дөрвөн цагаан хананы дунд
Дөнгөж ирсэн тэр мөчөө нэг дурсана
Дөрөвхөн хоноогүй байхдаа ижийгээ санаж байсан
Дөрвөн сарын дараа биеээ би даасан


Амьдралын эхлэл дандаа хэцүү байдаг би мэднэ
Ахин боломж надад олдохгүй би чадна
Гэж өөртөө байнга би хэлдэг байсан
Гэхдээ одоо ч үүнийг санаж байна


Гарт ирсэн ганцхан боломжийг би зууж авсан
Ганцаараа ч гэсэн ийшээ тэмүүлж би ирсэн
Гуниж би нулимс унагасан ч
Гутарч би урвуу царайлахгүй


Нар тэнгэр дээр байж л байна
Намайг амжилтанд хүрэхийг хүлээгээд л
Найз нөхөд маань тэнд хүлээж л байна
Наргиж хамтдаа цэнгэнэ гээд л


Заримдаа би дэндүү ганцаардана энд
Зайлаа гээд л хараал идмээр санагдана гэхдээ
Зам мөр минь ийшээ зурагдсан байна shut up !
Зөвхөн Монголдоо эргэж очих үе гэж бий just wait !


Хүсэл зорилгоо биелүүлчихээд л
Хүрээд очно гэж бодох надад сайхан
Хүний нутгаас эрдэм өвөртлөөд очино гэхлээр л
Хүүхэд нь ижийнхээ ачийг нэгээр хариулж байна сайхан

Comments

  1. Ёооо... Наадахаа нэмээд дуу болгоод үглээч :p

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан