"I can not live without you"

гэж тэр нэгэн хүнд хэлж байхдаа би өнөөдөр амьдралыг ийм баялаг, гэрэл гэгээтэй бас надад тэр хүнээс илүү зөндөө их гэнэтийн бэлэг бэлдсэн байсныг нь мэдэх сэтгэл байгаагүй юм... 

Анхны хайр амьдрал дээр биеллээ олдоггүй харин сэтгэлд мөнхрөн үлддэг гэж юутай үнэн үг вэ?


Түүний нүдрүү нь хараад л надад ямар их хайртайг нь ойлгож суухдаа намайг хорвоогийн хамгийн хатуу сэтгэлтэй хамгийн өөдгүй хүн болгочих юм гэж ер санасангүй. Хайр... Дурлал биш хайр. Тэр хүнд дурлаж, улмаар хайрласан минь миний амьдралыг өөрчилсөн. Ийм хувь тавилантай байснаа ч мэдээгүй. Түүний гараас атгахад юунаас ч айж эмээх, түгшүүр үгүй болж амар амгалан байдаг байлаа. Миний гар хүйтэн харин түүнийх халуун... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хүний намайг гэх хайр түүнийг гарын элчтэй хамт хөрч эхэлсэн. Бүлээн гарт атгуулахдаа сэтгэл түгшиж эхэлсэн. Тэр хүнд хэрэггүй болж, хаягдах вий гэж үхтлээ их айсан.

Амьдрал гэдэг энэ дугуй жаазан дотор тэр л хүний дүр төрх харагдаж, түүний инээмсэглэл миний зүрх сэтгэлийг дүүргэж, хайраар баялхуулж байсан. Сэтгэлийг минь юу ч үгүй, хоосруулж хөндийрүүлсэн шиг намайг ч гэсэн хоосон хүйтэн сэтгэлтэй хүн болгох байсныг тэр хүнээр амьдралаа төсөөлж байхдаа би мэдсэнгүй ээ.

Тэр хүнийг хайрлаж, тэр хүнээр л амьдралд амьсгаа авч байхдаа надад мэдэхгүй зүйлс маш олон байсан. Гагцхүү тэр л хүнд, түүнд л ямар их, амьнаасаа ч илүү хайртай байсан гэдгээ л мэдэж байсан нь миний гэнэн сохор алдаа байж.

Чихэнд минь чимээгүйхэн шивнэдэг байсан түүний хайрын үгс сэтгэлийн гүнд чулуу шиг шидэх хатуу үгс болон хувирахыг би гэдэг хүн мэдсэнсэн бол тэр хүнийг л би сонгож, өөрийгөө хэзээ ч тийм дорой байдалд оруулахгүй байсан. Түүнийг хайрлаж, хайрлуулж байхдаа би орчлонгийн хатан хаан байсан бол түүнд би хэн ч биш мэт хаягдахдаа таяг тулж ядсан боол мэт үлдэн хоцорсон.

Тэгээд би хэрэв ээ бурхан тэнгэр гэж байдаг юм бол надад хариулаач?

- Та хайр гэдэг бол агуу зүйл гэдэг биз дээ? Хайрлаж, хайрлуулна гэдэг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай зүйл гэдэг биз дээ? Тэгээд яагаад үүлэн дээр хөвж байсан миний энэ хайр сэтгэл газарт хаягдсан хог шаар шиг юу ч биш болж байгаа юм бэ? Хүнийг хайрлана гэдэг агуу зүйл биш харин шийтгэл юм гэж үү? гэж мянга мянган удаа асуудаг байлаа.
Өдрийн наранг хуурамч инээмсэглэлээр хуурч, шөнийн саранд улйж би тэр хүнд гомддог байсан. Хаягдаж хоцорсон арчаагүй сул дорой надад өөр хийж чадах зүйл огт байгаагүй, яагаад гэж зоригтойгоор тэр хүний өмнө гарч ирээд хүссэн хариултаа олоод авчих сэтгэлийн тэнхээ надад байгаагүй ч, энэ бүхний эцэст надад тэр хүнийг энэ "хуурамч хайр"-аас, харин өөрийгөө аймшигт сэтгэлийн зовлонгоос аварч чадах сэтгэлийн тэнхээ байсанд би баярладаг.

"Яагаад ямар учраас миний хайр чамд юу ч үгүй мэт үнэлэгдэж, чи намайг олж харахаа байсан юм бэ гэж эрэл сурал хийснээс тэр хүнийг орхих нь хамгийн зөв алхам юм байна."

Тэгж их сэтгэлийн зовлон эдэлсэн надад тийм зориг зүрх хайрласанд бурханд би талархдаг. Тиймээс ахин хайр сэтгэлд итгэх итгэл надад үлдээгүй юм. Зүгээр л инээд хүрдэг болж, хайр аа? Хүнийг хайрлаа тэгээд дараа нь сэтгэлээ эмтлэх үү? Тэрийг хайр гэж байна уу та гэж бусдад би хариулах болж... Миний тэр л гэнэн сэтгэлийн орон зайнд хүнийг хайрлана гэдэг устаж үгүй болж, амьдралд хайр сэтгэлээс илүү чухал зүйлс зөндөө байдаг юм байна аа гэдгийг ухаарсан. 

Жишээ нь: Амьд явах... Гэхдээ хэн нэгнээр ДУТАЖ БИШ.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes