Posts

Showing posts from April, 2014

Өчигдөр шөнийн зүүд

Түмэн хүмүүс бужигнасан хэрнээ, түнэр харанхуйд би ганцаараа л зогсож байх юм. Гайхаад эргэн тойрноо нэг сайтар ажвал Хав харанхуй шөнийн тэнгэрт тодоос тод туяа цацруулсан бүтэн сар айлчлан байх нь тэр. Нэг л тийм цайзын багана түшин зогсоод нэг л хүнийг харуулдаад байгаа ч юм шиг... Гэхдээ эргэж хэзээ ч ирэхгүй тийм нэг хүнийг.. Учир нь зүүдэндээ би тэр хүнийг хүлээж байгаадаа хэчнээн ихээр догдолж, баярлаж байсан ч сэтгэл минь түүнийг үүрд одсоныг мэдэж байсан юм. Тэр шөнө надад харагдах, намайг гэрэлтүүлэх, хань болох тэргэл сарнаас өөр зүйл байсангүй. Гэхдээ их сонин. Бүтэн саран дотор бүхэл бүтэн зааны дүрс багтсан байсныг би зүүдний турш бодоод олоогүй. Яахын аргагүй заан. Яг л тэр заан байх ёстой газраа байж чадалгүй тэнгэрт айлчлах сарыг бараадсан, аргаа барсан, айсан мэт... Тэгээд би бодов. Хэрэв би ингэвэл яах вэ? Ер нь миний энэ зүүд надад юу хэлээд байна вэ? Аль эсвэл би тэр заан шиг сарны гэрэлд хууртагдаж очоод тэнд тэгээд үүр гацчихаад гарч чадахгүй, тэнгэр дээрээс хэтэ

"Хайрлахаас илүү..."

Image
Үүрд дэргэд минь байхыг чинь би зүүдэллээ Үнэндээ л би энэ бүхэнд итгэж чадахгүй нь Өглөөний наран хүртэл Өөдөөс минь харан мишээх хэрнээ Өнөөдөр надад чамайг заяачихаад Өчигдөр л байсан гэх дурсамж үлдээх нь Хайрлахаас илүү Хамт байх тавилан үгүй юм уу Хайраа гэж дуудахаас илүү Хүрч чамдаа эрхлэх эрх үгүй юм уу Үүлгүй тэнгэрийн заадасруу Үүрд алга болохыг чинь би зүүдэллээ Үгүй дээ, би энэ бүхэнд итгэж чадахгүй нь Хайртай гэх тавилангаар учирчихаад Харуусч би ганцаар үлдэх байсан юм уу Харамлаж намайг чи хайрлачихаад Хаашаа ч юм ингээд одох байсан юм уу Би тэгвэл хэлье, хайртайгаа Байж чадахгүйгээ хэлье, чамгүйгээр Хайрт минь чи сонс, сүүлчийн үгсийг минь Харваж одохоо түр азнаад, намайг хамт аваад яв...