"Хайрлахаас илүү..."

Үүрд дэргэд минь байхыг чинь би зүүдэллээ
Үнэндээ л би энэ бүхэнд итгэж чадахгүй нь
Өглөөний наран хүртэл
Өөдөөс минь харан мишээх хэрнээ
Өнөөдөр надад чамайг заяачихаад
Өчигдөр л байсан гэх дурсамж үлдээх нь

Хайрлахаас илүү
Хамт байх тавилан үгүй юм уу
Хайраа гэж дуудахаас илүү
Хүрч чамдаа эрхлэх эрх үгүй юм уу

Үүлгүй тэнгэрийн заадасруу
Үүрд алга болохыг чинь би зүүдэллээ
Үгүй дээ, би энэ бүхэнд итгэж чадахгүй нь
Хайртай гэх тавилангаар учирчихаад
Харуусч би ганцаар үлдэх байсан юм уу
Харамлаж намайг чи хайрлачихаад
Хаашаа ч юм ингээд одох байсан юм уу

Би тэгвэл хэлье, хайртайгаа
Байж чадахгүйгээ хэлье, чамгүйгээр
Хайрт минь чи сонс, сүүлчийн үгсийг минь
Харваж одохоо түр азнаад, намайг хамт аваад яв...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан