Өчигдөр шөнийн зүүд

Түмэн хүмүүс бужигнасан хэрнээ, түнэр харанхуйд би ганцаараа л зогсож байх юм. Гайхаад эргэн тойрноо нэг сайтар ажвал Хав харанхуй шөнийн тэнгэрт тодоос тод туяа цацруулсан бүтэн сар айлчлан байх нь тэр. Нэг л тийм цайзын багана түшин зогсоод нэг л хүнийг харуулдаад байгаа ч юм шиг... Гэхдээ эргэж хэзээ ч ирэхгүй тийм нэг хүнийг.. Учир нь зүүдэндээ би тэр хүнийг хүлээж байгаадаа хэчнээн ихээр догдолж, баярлаж байсан ч сэтгэл минь түүнийг үүрд одсоныг мэдэж байсан юм. Тэр шөнө надад харагдах, намайг гэрэлтүүлэх, хань болох тэргэл сарнаас өөр зүйл байсангүй. Гэхдээ их сонин. Бүтэн саран дотор бүхэл бүтэн зааны дүрс багтсан байсныг би зүүдний турш бодоод олоогүй. Яахын аргагүй заан. Яг л тэр заан байх ёстой газраа байж чадалгүй тэнгэрт айлчлах сарыг бараадсан, аргаа барсан, айсан мэт... Тэгээд би бодов. Хэрэв би ингэвэл яах вэ? Ер нь миний энэ зүүд надад юу хэлээд байна вэ? Аль эсвэл би тэр заан шиг сарны гэрэлд хууртагдаж очоод тэнд тэгээд үүр гацчихаад гарч чадахгүй, тэнгэр дээрээс хэтэрхий өндөр, мултрах гэхээр дандаа шөнө айгаад яаж ч чадахгүй, бачимдсан байдалд байгаа юм болов уу? Яг л дэнгийн эрвээхий дэнгийн гэрэлд хууртагдаж очоод тэндээ тэгээд үхдэг шиг..

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан