Хэнд ч үл итгэм хорвоо

Хэнд ч үл итгэх хорвоод би оршиж байна
Хэзээ ч үхэж мэдэх харгуйд би амьдарч байна
Хаашаа ч хэлтгийж мэдэх зам мөрийг би хөөж байна
Харин гагцхүү өөртөө л итгэж чадах нь уу?

Хэнд ч үл итгэм зэвүүвтэр орчлонд
Хэнрүү ч хараад инээмсэглэж үл болно
Хэний ч нүдийг эгцэлж ширтээд
Хайрын шивнээ аялж үл болно
Эргэн тойрноо Та нэг хар даа
Итгэж болох хүмүүн ер нь байна уу
Ээ дээ Та нэгийг ч олохгүй болов уу
Итгэл чинь даахад дэндүү хүндхэн болов уу
Амьдралын ачааг нуруун дээрээ үүрчихдэг хэрнээ
Андын итгэлийг дааж чаддаагүй туяхан хүмүүс байна цаана чинь...



Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан