"Намар бид хоёр..."

Зуны сайханд ургаж ногоорохдоо
Зудны өмнөхөн шарлахаа мэддэггүй байх
Зүсэрч шивэрсэн бороонд норохдоо
Зуурдхан хийсээд унахаа мэддэггүй байх...

Хамгийн сайхан улирлыг
Хавар гэж бодож байж
Харин чиний өнгөнд дурлахдаа
Харцаа би салгаж чадахгүй нь, намар аа

Хамгийн дулаахан улирлыг
Зун гэж эндүүрч байж
Хачин ихээр илчинд чинь бүлээцэхдээ
Хүйтнийг би мартчих юм, намар аа

Хамгийн хүйтэн улирлыг
Хахир өвлөөр би төсөөлж байж
Хаягдсан навч газарт унахдаа
Хүйт дааж ямар ихээр ганцаарддагийг мэдсэнгүй ээ, намар аа....

Comments

  1. Танид хумс вэ гээд фс дээр бсан чинь энд бна шдэ кк Намрын улирал аа гэж

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан