Posts

Showing posts from December, 2015

Би хэнд хэрэгтэй юм бэ?

гэдэг бодол төрөх... Уг нь хамгийн ойлгомжтой, хамгийн энгий асуулт л даа. Яагаад ингээд одоо өөрөөсөө асуугаад сууж байгаа нь жаахан утгагүй. Мэдээж би төрүүлж, өсгөсөн ижий аавдаа хэрэгтэй. Тэдэндээ л хэрэгтэй учраас л энэ хорвоод мэндэлсэн байх... Гэхдээ, заримдаа... Заримдаа үнэхээр хэнд ч хэрэггүй мэт санагдах юм. Ажил алба дээр тэгж санагдахыг үгүйсгэхгүй. Гэтэл хувийн орон зайндаа хүртэл... Магадгүй миний хамаг ихээр итгэж явсан хүмүүс итгэлийг минь газарт шороонд булж, дэвслэхэд ингэж санагддаг биз? Эсвэл итгэл алдаж "сүржигнэхгүйгээр" зүгээр л дэргэд минь, хамгийн ихээр ганцаардаж, хамгийн ихээр гуниглаж байхад минь зүгээр л дэргэд минь байхгүй байгаад "надад ингэж санагдаж байгаа биз?" Энэ хэний буруу гэж вэ? Мэдээж өөрсдийгөө арчлаад, тордоод, амиа бодоод явж байгаа тэр хүмүүсийн буруу гэж юу байхав дээ? Би л тэнэг байхгүй юу. Би л тэдэнд учир зүггүй итгэж, найдаад хэзээд дэргэд минь байна гэдэгт нь бүрэн итгэчихсэн дүүрсэн тэнэг болохоороо л байхгүй

Үхчихгүй л юмсан

Үзэж амжаагүй түмэн зүйл байна Үүр цүүрээр үхчихгүй л юмсан Үнэндээ одоо ингээд явахад дэндүү эрт Үг хэлээ би бүрэн хэлж амжаагүй явна Хүн гэдэг оюунт амьтны Хөг аялгууг би сонсоогүй Худал төрхнийх нь цаана Хүний жинхэнэ сэтгэл байдаг болов уу Би мэдмээр байна Хайрлаж тэд чаддаг болов уу Харахаараа би эргэлзэх юм Харин мэдрэхэд ямар бол Хачин ихээр л өвддөг бололтой Ядаж хайрлахын жаргалыг амсчихаад үхэхсэн Үнэнгээсээ тэд ярихаараа юу гэдэг юм бэ Үүрд гэж хэлдэггүй л байх Үнэндээ үүрд гэж байдаггүй болохоор Үүрдийн орондох үнэн үгийг дуулчихаад үхэхсэн Ариун шударга ёсон гэж яадаг юм бэ Алж нэгнээ хядах нь биш байлтай Араг үүрсэн ижий гэж хэн юм бэ Арзгар үстэй авгай биш байлтай Шударга ёсыг надад харуул тэгвэл би үхье Шүтэж явах ижийн бурханг зааж өг тэгвэл би үхье Та нарын сайн үйл гэж яахыг хэлдэг юм бэ Траншэйны хүүхдүүдэд тэрийгээ харуулаач Тэрийг чинь үзчихээд үхье Та нарын сайхан сэтгэл гэж юу юм бэ Турьхан ядуусыг өрөвдөж хайрлаач Тэрийг чинь харчих

"Нэг тийм үе"

Image
Нэг тийм үе байдаг даа Нэг л их гунигласан, хямарсан Яасан болохоо сайн хэлж мэдэхгүй ч Яагаад ч юм маш их ганцаардсан... Сайхан гэгч нь ярилцая юу гэхээр Сэтгэл нийлсэн нь дэргэд байдаггүй Санаа алдаад мөр түшье юү гэхээр Сүүдэр хүртэл дэргэд саатдаггүй Үнэндээ цээж дүүрэн шаналал байвч Үгээр хэлж, гаргаж чадахгүй байна Үг үсгийг эвлүүлэн хэлэх гэвч Үг сөргүүлэлгүй сонсох нэгэн алга Угтаа сэтгэл дүүрэн урам байгаа ч Урвуу хорвоод хальтирч уначих гээд Уулын өөдөө тэмүүлэх сэтгэл байгаа ч Унасан газар бүртээ шигдэж үлдчих гээд... Хүүхэд байхдаа онц л сурвал Хүний жаргалыг тэр гэж бодож явлаа Хүссэндээ хүрч л байвал Хөмөрсөн сэтгэл ч баясдаг гэж андуурч явлаа Одоо надад таван хошуу ч хэрэг алга Орчлон бүхэлдээ нуруугаа харуулах шиг Одод хүртэл зорилго мэт гялалзсан ч Ойртож дөхөхийн аргагүй хол цөлөгдсөн мэт... Би минут, цаг, өдөр өнгөрөх тусам Би өөрийгөө аажмаар алдаж байх шиг Бүтэн бие минь хэлтэрхий сэтгэлийг тээж чадалгүй Бие