Үхчихгүй л юмсан

Үзэж амжаагүй түмэн зүйл байна
Үүр цүүрээр үхчихгүй л юмсан
Үнэндээ одоо ингээд явахад дэндүү эрт
Үг хэлээ би бүрэн хэлж амжаагүй явна
Хүн гэдэг оюунт амьтны
Хөг аялгууг би сонсоогүй
Худал төрхнийх нь цаана
Хүний жинхэнэ сэтгэл байдаг болов уу
Би мэдмээр байна
Хайрлаж тэд чаддаг болов уу
Харахаараа би эргэлзэх юм
Харин мэдрэхэд ямар бол
Хачин ихээр л өвддөг бололтой
Ядаж хайрлахын жаргалыг амсчихаад үхэхсэн
Үнэнгээсээ тэд ярихаараа юу гэдэг юм бэ
Үүрд гэж хэлдэггүй л байх
Үнэндээ үүрд гэж байдаггүй болохоор
Үүрдийн орондох үнэн үгийг дуулчихаад үхэхсэн
Ариун шударга ёсон гэж яадаг юм бэ
Алж нэгнээ хядах нь биш байлтай
Араг үүрсэн ижий гэж хэн юм бэ
Арзгар үстэй авгай биш байлтай
Шударга ёсыг надад харуул тэгвэл би үхье
Шүтэж явах ижийн бурханг зааж өг тэгвэл би үхье
Та нарын сайн үйл гэж яахыг хэлдэг юм бэ
Траншэйны хүүхдүүдэд тэрийгээ харуулаач
Тэрийг чинь үзчихээд үхье
Та нарын сайхан сэтгэл гэж юу юм бэ
Турьхан ядуусыг өрөвдөж хайрлаач
Тэрийг чинь харчихаад үхье
Ариун ус гэж юу юм бэ
Архи гэдэг нь үү та нарынхаар
Алтнаас үнэтэй амийг авч одох
Агсам хааны тагшин доторх ус
Амтлаж тарчилахад тийм сайхан зүйл үү
Амсаж үзчихээд үхье байз
Хамаг байдгаараа халамжилж байгаа нь
Хараалын үгээр авгайлах уу тэгээд
Хачин юм би эндүүгээр санаж явж
Харин тэрийг чинь сонсчихоод үхье байз
Хамтдаа үүрд гэсэн
Худал амлалтыг
Хуучны дэвтэрт үлдсэн бичээс болоход би үхье
Хүнлэг сэтгэлийг
Хараалын өчгөөр солигдоход би үхье
Тэр болтол хүлээ
Тэнгэр бурхан минь та
Тэвчиж хүмүүний жаргалыг надад амсуул
Таны хийсэн гавьяа үүнд л оршмой.

#ӨдөртНэгШүлэг
#СардНэгЗохиол
#УлиралдНэгНийтлэл
#ЖилдНэгНом 

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан