Posts

Showing posts from May, 2016

Амьдралын минь нэгэн хуудас...

Бичдэг ч юм шиг, бичдэггүй ч юм шиг нийтлэлүүдийг минь уншдаг ч юм шиг, уншдаггүй ч юм шиг "уншигч" та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Яг үнэндээ би энэ блогийг хэн нэгэнд зориулаагүй юм. Зөвхөн өөртөө л. Өөрийнхөө сэтгэлийн гүнд хуйларсан салхийг намжаах гэж, өөрийнхөө цээжинд дүүрсэн баяр бахдалыг барьж дийлэхгүйдээ, төгсгөлгүй үргэжлэх энэ хэрсүү хорвоогийн хатуу зөөлөнг зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор харж, үзэж, сонсож, ойлгож, мэдэрсэнээ бичиж "өөрийнхөө ирээдүйд" тэмдэглэн үлдээх гэж, эцсийн эцэст өөрөө өөртөө ганц л асуултыг тавьж, хариулж чаддаг байхын тулд нээсэн хэрэг юм. "БИ ЕР НЬ ХЭН БАЙЖ ВЭ?" Тэгээд "БИ ХЭН БОЛЖ ВЭ?" Үнэнийг хэлэхэд би шүүмжлэлд дургүй. Олон хүмүүст шүүмжлүүлэн дүүжлүүлэн байснаас зөнгөөрөө өөртэйгөө л хамт байх нь надад илүү дээр санагддаг. Тийм ээ, өнгөрсөн хэдэн жил харийн орнуудаар холын хол ганцаараа галт тэргээр, онгоцоор явж элээсэн цаг хугацаа минь намайг "улам бүр ч зожигороход" хүргэсэн биз

Нэг л өдөр хуримаа хийнэ

Image
Нэг л өдөр би хуримаа хийнэ Нээх сайхан залуу гараас минь атгаад Нэгэн амьдралыг хамтдаа туулахаа Надад л амлаад зогсож байна.... Зүүдэндээ хараагүй мөрөөдлийн даашинзаа өмсөнө Зүглэж үзээгүй холын газарт бал сараа хийнэ Зүүж үзээгүй хуримын бөгжөө ширтээд "Зөвхөн чамдаа" л гэж ханхүүгээ үнсэнэ Залуу насаа хуримын ойгоороо чимнэ Зон олныг нөхөрт гарч баярлуулна Зүсийг үзэж ханиа би сонгохгүй ч Зүрхийг нь чагнаад л "минийх" гэдгийг нь мэдэрнэ...