Нэг л өдөр хуримаа хийнэ


Нэг л өдөр би хуримаа хийнэ
Нээх сайхан залуу гараас минь атгаад
Нэгэн амьдралыг хамтдаа туулахаа
Надад л амлаад зогсож байна....

Зүүдэндээ хараагүй мөрөөдлийн даашинзаа өмсөнө
Зүглэж үзээгүй холын газарт бал сараа хийнэ
Зүүж үзээгүй хуримын бөгжөө ширтээд
"Зөвхөн чамдаа" л гэж ханхүүгээ үнсэнэ

Залуу насаа хуримын ойгоороо чимнэ
Зон олныг нөхөрт гарч баярлуулна
Зүсийг үзэж ханиа би сонгохгүй ч
Зүрхийг нь чагнаад л "минийх" гэдгийг нь мэдэрнэ...

Comments

  1. "Үхэл ирэх өдрийг хүртэл хамт" гэж тангараглана
    Үнэндээ үхэл ч биднийг салгахад өчүүхэн гэдгийг ухаарна.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан