Ганцаараа ирж ганцаараа л буцдаг хорвоо

Гайхах юм гүй шүү дээ. Гайхах юм үгүй. Эхийнхээ хэвлийгээс ганцаараа л уйлж ирсэн, харин насны эцэст ганцаараа л уйлж буцах жамтай юм шиг байна. Яг үнэндээ надад ер нь хэн гээч нь хэрэгтэй юм бэ? Хэрэгтэй гэх хүн тэгээд яагаад хэрэгтэй үедээ дэргэд минь байдаггүй юм?

Ганцаараа л байх дуртай Заяа
Ганцаардаал сурчихжээ, сурчихаж...

Ганцаараа орхигдон үлдэхийн
Гасланг амссанаас хойш
Ганцаараа аадарт ниргүүлж
Ганцаараа тэсч үлдэж суржээ...

Хүн алдаж болдог гэсэн. Гэхдээ алдаад л байвал яаж болох вэ? Би гэдэг хүн алдаж ханахгүй, итгэлээ алдаж дуусахгүй хүн юм даа... Одоо би хэнд ч итгэмээргүй байна. ХЭНД Ч. Хэн нь ч надад хэрэггүй санагдаж байна. Сэтгэлийн зовлон нимгэлдэггүй хэрнээ нэмдэг хүмүүс надад хэрэггүй ээ. Нэг тийм үг байдаг даа, утгачилбал, "Эмэгтэй хүн зовохыг ганцаараа ч хийж чадна" гэж... Гүй ээ, юутай үнэн бэ?

Харин бүлээхэн нулимс минь л надад хэрэгтэй болов уу...

Comments

  1. Миний муу МИА ЭХ ОРОНДОО юу хийсэн юм бэ, Ингээд ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨӨД суух байсан юм уу. Эх ОРОНоо сайхан болгоно, интэр гэсэн том бодлоос илүү БИЕЭ ЗАСААД, Гэрээ зас, Гэрээ засаад, Төрөө зас гэдэг үгийг бүгдээрээ биш, дийлэнх олонхи нь биш юмаа гэхэд олонхи нь ийм бодолтой, түүнийгээ хэрэгжүүлэхэд л гол анхаарал, ХҮЧ ЭНЕРГИЭ зарцуулдаг болвол, АЗ ЖАРГАЛТАЙ болох байхдаа гэж боджийн... ХААНА ЮУ ХИЙЖ БАЙХ нь чухал биш, ЭХЛЭЭД ЧИ ӨӨРИЙГӨӨ бүрэн дүүрэн авч явдаг болох хэрэгтэй гэж бодох юм. ЭХЛЭЭД ХҮН ӨӨРӨӨ СЭТГЭЛ ХАНГАЛУУН байвал, бусад Зүйлийн талаар эерэг, зөв бодол, шийдвэр, үйлдэлтэй болох байх. ГЭХДЭЭ БИ Ч БАС ӨӨРИЙГӨӨ ЗАСАЖ АМЖААГҮЙ, ЧАДААГҮЙ БАЙНА Л ДАА. Гэхдээ нэгэнт ийм юм ярьсан болохоор санаагаа бичлээ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан