Миний тэнэгийг надтай хамт хайрлаарай

Үдшийн гэгээг
Үүрийн туяа гэж эндүүрч
Үнэнч хайраа
Үүрдийн мөнх гэж итгэдэг
Өчүүхэн энэ тэнэгийг минь
Өөртэй минь хамт хайрлаарай

Цагаан болгоныг
Цайлган юм шиг санаж
Цэл залуу насандаа
Цэрвэж доргихдоо алдсан
Гэнэн энэ тэнэгийг минь
Гэзгэн гоотой минь хамт хайрлаарай

Харсан бүхэндээ
Хамаагүй хүрэх гэсэн шуналтай
Хайрлуулсан болгоноо
Хүйтэн сэтгэлээр үдэж явуулсан
Хатуу энэ тэнэглэлийг минь
Харсан ч анзаараагүй мэт өнгөрөөрэй

Зөвхөн байгаагаар минь хайрлаж
Зөв бурууг наддаа тэнцүүлж
Зүг зүгийн хязгаарт хамтдаа хүрэх гэсэн
Зөрүүдхэн тэнэглэлийг минь хайрлах уу
Зөвхөн өөрийг чинь хайрлах гэж
Зөнт орчлонд энэ биеийг олсон юм шиг
Зөрлөг бүрт саатан зогсохдоо
Зөвхөн өөрийг чинь л хүлээсэн юм шиг
Зүүд шиг энэ тэнэглэлийг минь
Зөвхөн миний төлөө хайрлах уу

Тэгж чадна гэвэл
Тээнэгэлзэх юмгүй чамайг би хайрлая

Comments

  1. sain bn uu namaig erka gdg uuriin tani blogiig 2012 on hurtel shimten unshlaa mash ih taalagdlaa bs bayrallaa..
    neg l zuil husmeer bn dahin shine bichleg oir oirhon hiij bgaarai kk

    ReplyDelete
  2. sain uu zika kk bi uuriin chine blog.g bainga bur dahin dahin shimten unshdag unshih bolgondoo tsoo shine medremjiig mederdeg... tantai holbogdoh hereg bn ta sign_up_ub@yahoo.com mail haygaar holboo bariwal ih bayrlana shuu uunees uuruur tantai holboo barih geed chadahgui yumoo zunduu oroldloo...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан