Posts

Showing posts from 2018

Уншдаггүй номын завсарт үлдсэн захидал

Нэг л мэдэхэд энд ирчихсэн...гэхдээ ганцаараа Нөгөө хамтдаа үүрд гэж амлаж байсан бүхэн замхарчихсан Нэг ч эргэлзэж үзээгүй бидний ирээдүй Нисээд одох шиг буцаж ирээгүй Том хүний ухаанаар томоогүй охины сэтгэлээр Тоомжиргүй хандсан залуу насны минь чимэг Эрхлэхдээ балчирхаж эрдэхдээ бардамнаж Эндүүрч явсан дурлалын минь амт.... Цаг хугацаа гэдэг нүсэр хаалганы Цаана наана үлдчихсэн, бид хоёр Цас бороо ээлжилэх улирал бүхний Цаглашгүй орон зайд төөрчихсөн, бид хоёр...

"Яагаад ирчихсэн юм бэ, тэндээ үлдээд гоё амьдрахгүй яасан юм гэж хэлэх, асуух, гайхах хүн бүхэнд..."

Зүгээр л энэ тухай бичмээр байдаг юм. Өглөө бүхэн мандах нарыг харж, энэ амьдралд амьд яваагаа мэдрэх бүртээ би үргэлж боддог, энэ тухай. 2014 онд надад хэн бүхэнд олдоод байдаггүй АНУ-д мастер хамгаалах боломж олдсон билээ. Би ч боломжийг алдаагүй гэхдээ зарим хүмүүсийг амьдралаасаа алдаж орхисон. Энэ бүхэнд хорсож, өөртөө харамсаж, гуниж гутралгүй зүгээр л "хувь тавилан" гэдэгт итгэхийг хүсээд орхисон. 2.5 жилийн хугацаанд завсарлаж, амран байж хамгаалдаг MBA-г өөрийгөө шамдуулан, юунд ч юм яарч гарсаар 1 жилийн дотор дуусгачихав. Зорилго нэгт, гадаад монгол гэлтгүй бүгд л амарч зугаалж, ажил хөдөлмөр эрхэлж тэндээ суурьшиж эхэлж байв. Тэдний хувьд тэр улс гэр орон нь болж төвхнөж байхад миний хувьд гэрээсээ алс хол дотуур байранд түр зуур амьдарч байгаадаа бат итгэж, тэр итгэлээсээ хэзээ ч холдохыг хүсээгүй. Яагаад ч юм надад эх оронлуугаа яарах, хурдхан дипломоо өвөртөлж очоод тэвэрч авахыг хүссэн хүмүүс гэж байсан. 1 жил хагас хугацаа өнгөрөхөд надад дахиад 1 жил ү

Танд би дурласнаа мэдээгүй...

Хүнлэг сэтгэл, хөгжилтэй зан, шаргуу хөдөлмөрч Хайр хүрэм эгдүү, хүсэл төрөм тогтуун Хүний өмнө бардам, эхийн өмнө даруу Олны хажууд онцгой, оддын дэргэд ганцхан ТАНД би нэг л өдөр дурласан... Дэргэд тань тэгж их удчихаад  Дөнгөж дурлахдаа би Дүүлэн нисчих юм гэдгээ мэдсэн бол Эхнээс нь, бүр эхнээс нь л дурлах байсан юм Эцэс төгсгөлтэй нүүр тулж Танаас би холдохгүй байсан юм. Хувь тавилан юм даа гэж санаа алдсаар Хэдэн мөртөө холбож халаглан сууна аа Хүний амьдралд хатуу зөөлөн ээлжилж Харин та л хааяа дурсагдах юм аа... Танаас би холдоогүй бол Танхил намайг хүлээсэнсэн бол Тааж ядахын аргагүй эгдүүцээгүй бол Та бид 2 л биенээ уучилсансан бол... Тэр хүйтэн ширүүн бороонд цонхны дор тань Тэнхэлгүй болтлоо үүрийг гэгээг хаяартал хүлээснийг Та мэдэх үү Хайргүй ээ гэдэг үгийг утасны цаанаас сонссон зүрх минь Хачин ихээр өвдөж, шаналсныг минь  Та мэдэх үү?