Уншдаггүй номын завсарт үлдсэн захидал

Нэг л мэдэхэд энд ирчихсэн...гэхдээ ганцаараа
Нөгөө хамтдаа үүрд гэж амлаж байсан бүхэн замхарчихсан
Нэг ч эргэлзэж үзээгүй бидний ирээдүй
Нисээд одох шиг буцаж ирээгүй
Том хүний ухаанаар томоогүй охины сэтгэлээр
Тоомжиргүй хандсан залуу насны минь чимэг
Эрхлэхдээ балчирхаж эрдэхдээ бардамнаж
Эндүүрч явсан дурлалын минь амт....

Цаг хугацаа гэдэг нүсэр хаалганы
Цаана наана үлдчихсэн, бид хоёр
Цас бороо ээлжилэх улирал бүхний
Цаглашгүй орон зайд төөрчихсөн, бид хоёр...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes