Posts

Showing posts from 2021

"Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа"

Нэг л мэдэхэд төөрчихсөн... Нэрээ ч мартах шахам бүдгэрч эхэлсэн Нэг л өглөө сэрээд бодсон Надад нээрэн нэг зүйл байдаг шүү гэж Бичдэг байсан, бодоод л бичээд л... Би түүнийг санахдаа магадгүй мартахдаа хүртэл Бичдэг байсан, бичээд л санаад л... Тэд хэн ч бай, бүгд л миний өнгөрсөн Тэртээ тэргүй бэхээр минь дүрслэгдэж хуудсанд минь үлдсэн Тэнэглэл энхрийлэл хоёроо ч бас хамтад нь үлдээчихсэн Амьдрал хамгийн хоржоонтой нь Алдахаа алдаж онохоо онож унасан ч Ахиад л хөл дээрээ босоод л ирдэг "Амьдрал үргэлжилж байна шүү дээ, Заяа" Гэж тэр зүгээр ч нэг хэлээгүй байх Гэтэл миний байж байгаа царай.... Хамгийн анхны сэтгэлийн шарх Хамгийн том байсан ч Амьдрах урам зориг, итгэл найдварыг гуравхан үгээр  Атганд сийлсэн чигээрээ цээжинд шивнэчихсэн...

Хамгийн өрөвдөлтэй бас ганцаарахнаа...

Image
Хэзээ ч өрөвдөлтэй байгаагүйгээрээ туйлдаж Хэнээс ч юм гараа сунгахыг нь хүлээхдээ Хэн нэгэн намайг эндээс гаргаж авна гэж Хэлтгий заяаныхаа гүнд найдаж байсан Би ядарч байна, цөхөрч байна Босож зогссон ч уначих гээд байна Би залхаж байна, шантарч байна Бүдрээд өндийсөн ч гундчих гээд байна Сэтгэлийн үзүүрт сайхан хайрыг мөрөөднө Итгэлийн мухарт ганцаараа байхыг хүснэ Хүнээр гэрэлтэж цалгих хорвоод Хүслээ дааж дийлэхгүйгээр шархалсан байна Хүйтэн хөндий хайранд дулаацах гэж хичээхдээ Хэлтэрхий байсан ч хайлахгүйгээр хөлдсөн байна Өөртөө ч итгэх итгэл үгүй болж Өрөөлийг багтаах зайгүй болж  Өнөөдөр яах гэж амьдарч байгаагаа ч  Өөрөө ч би ойлгохоо байж... Хэдхэн жилийн өмнө  Хэний ч өмнө бардамнан явсан Хөгжилтэй, цоглог, дэлбээгээ нээх шиг цэцэг  Хоёр, гуравхан жилийн ган, зудыг тэссэнгүй үхэж Гэхдээ хэнд ч гомдохгүй, бас зүхэхгүй юм Гэсэхийг хүсэхгүй байгаа нь тэр үү Ганцаараа л ирсэн шигээ буцах гэж Гараг он жилүүдийг тоолон суух нь энэ үү Бүхнээс холдож, бусдаас тусгаарлагдах мэдрэмж