Замд бичсэн шүлэг

Дал жигүүрээ дэлгэж
Дэлхийн нөгөө өнцөгт хүрч явна
Дахин инээмсэглэн эргэн ирэх
Дотно гэрээ түр орхиж байна

Ээжийн чанасан банштай цайны амт
Эгэл сэтгэлд минь хоногшин үлдлээ
Эргээд ирэхэд нөгөө хацар дээр нь үнсье гээд
Энхрий ээж минь намайгаа үдлээ

Нууцхан нулимстай аавын минь харц
Намайгаа л гэх шиг мэгшинэ
Нэг л өдөр аав нь хүрээд очно гээд 
Наддаа аав минь амлаж захив

Холын нутагт биеэ сайн бодоорой гэж
Хонгор нөхөд минь надад захина
Харин дүүгээ гэсэн ахын минь харц
Хүссэндээ заавал хүрээрэй гэх шиг

Хол байгаа ч та минь сэтгэлд минь гэж 
Хамгаас хайрт дүү минь надад шивнэнэ
Хайртай шүү тандаа гэсээр 
Хаалганы цаанаас эгчийгээ үдлээ

Эрдэм номыг шамдан сураад
Энх тунх эргээд ирэхдээ
Итгэл дүүрэн эх орондоо
Энгүй их үйлсийг бүтээгээрэй гэж захисан та нарынхаа үгсээр

Өнөөдөр би өөрийгөө хурцална аа... 

2012.09.26

Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан