Анхалж бичсэн Дөрвөн мөртдөө би хайртай

Үсэг толгой холбоно гэдэг
Үлэмжийн чанар төгөлдөр
Үзэг цаасаар тэднийг урлана гэдэг
Үнэхээр л гайхаж барамгүй хэрэг

Үггүйдэж хоосорсон үед 
Үг өгүүлбэр холбоход баяжина
Үгээгүй ядуу хоосон ч
Үнэн үгээр сэтгэл бялхана

Бэх будаг хольж модоор сийлсэн
Бичгийн ариун үзгэндээ би хайртай
Бичиж бардаггүй түмэн бодлууд дундаас
Бахдаж үйлсэн шүлгэндээ би хайртай

Амьдралын үйл бүрийг дүрслээд барахгүй
Аян замын тэмдэглэлдээ би хайртай
Ахин шинээр хэзээ ч төрөхгүй
Анхалж бичсэн Дөрвөн мөртдөө би хайртай


Comments

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан