~ Олсон дээр явагч хүн ~



Би олсон дээр явагч хүн
Бүдэрч ойчвол сонголт гэж байхгүй
Би олсон дээр явагч хүн
Буруу харж халтирах эрх гэж үгүй

Нарийхан олсонд амьдралаа даатгасан би
Намайг үзэж байгаа түмэн үзэгчид байгаа
Нэг л буруу гишгэвээс
Нэгхэн хэсэг ч надаас үл үлдэнэ

Би олсон дээр явагч хүн

Эргэж харах хугацаа надад байхгүй
Ээрсэн утас улам л богиносож байгаа
Эргээд энэ өндөрт гарах боломж үгүй
Энд л би гацаж үл болно

Би олсон дээр явагч хүн

Comments

  1. Эцсийн мөчийг хүртэл би энэ дүрээрээ байхгүй
    Энэ дүрээрээ байвал хаягдахаа мэднэ би тийм байхгүй
    Чамд таалагдахын тулд би энэ л дүрээ солихгүй
    Чамаас ангижрахын тулд ч энэ дүрээ солихгүй

    Би чиний сэтгэлийг горьдож тайтгарахгүй
    Өөр хэний ч сэтгэлээр гэвч би тайтгарахгүй

    Надад энэ зүйл хэрэгтэй үүнгүй бол би амьдрахгүй
    Надад тэгсэн атлаа хэрэггүй энэнтэй бол бас амьдрахгүй
    Чамгүй бол би энэ хорвоод жаргахгүй
    Чамтай хамт байхаар энэ хорвоод бас л жаргахгүй

    Ингэж бодоод байвал энэ амьдрал утгагүй
    Ингэж бодохгүй байсан ч бас л утгагүй

    Хүн би заримдаа ийм л байдаг
    Харин амьдрал дандаа л ийм л байдаг...

    ReplyDelete
  2. Олсон дээр явагч хүн...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан