Posts

Showing posts from February, 2014

...

Хүйтэн сэвэлзэх сэтгэлийн үүдэнд минь Хүлээгээд л зогсож байсан чиний дулаахан харц Хүний охин миний хөлдүү сэтгэлийг Хайлуулж гэсгээгээд тэгэхэд чамруу урсаж байсан Бүлээхэн гарт чинь алга минь дэлгэгдээд Бусдаас олоогүй хайрын илчийг атгасансан Буцааж нэхэхгүй дэндүү цэвдэг хайрын шархыг "Би" л гэж дэргэд байхдаа мартуулж орхисонсон Цаг хугацаа гэдэг айхтар юм Цаанаа л зэвүүн бас хүчтэй Цайлган үедээ намайг догдлуулж чамруу ойртуулсан Цагаа тулахаар чамайг надад мартагдуулж холдуулсан Чамайг бүрэн ойлгоогүй миний харалган сэтгэл Чамаас бусдыг олж харахдаа бүр сохор байж Чамаас авсан халуун дулаан хайрын оч Чамаас намайг холдоход бүр хол үсэрч Зогтуссан газартаа чамайг үлдээгээд Зогсолтгүй би урагш явах гэхээр Заяа тавиланд чи заавал байдаг юм уу Зүүдэнд минь хүртэл чи үдэш бүр айлчлана Бороо гэж чи минь ярьдагсан Бүлээхэн шивэрдэгсэн хамтдаа байхад Бороо биш нулимс л байна одоо Бүлэ

Заримдаа зүгээр л

Заримдаа зүгээр л, зүгээр л өөрөө өөртэйгөө чин сэтгэлээсээ хамаг зүйлээ дэлгэн, юунаас ч санаа зоволгүй ярилцахыг би хүсдэг. Учир нь өөртэйгөө ярихаар өөр минь намайг анхааралтай сонсож, сэтгэлийг минь бүрэн бүтэн ойлгодог юм шиг санагддаг юм. Заримдаа зүгээр л нүдний минь аяган дотор хуралдан байгаа бороон мэт дуслуудыг унагамаар санагддаг. Учир нь бариад байхлээр дараа нь хүчтэй аянга цахилгаантай аадар орох юм шиг санагддаг юм. Заримдаа зүгээр л амьдрал гэдэг нэр бүхий хүн өмнө нь минь зогсож байвал өөдөөс нь харж зогсож байгаад чангаас чанга "БАЯРЛАЛАА" гэж хэлмээр санагддаг. Заримдаа зүгээр л хэн нэгэнд би алив бүхнийг бодож, саналгүй итгэхийг хүсдэг. Зүгээр л тэр хүнийг тэр хүн болохоор нь л сэтгэл дотроо хүндэтгэж, итгэл гэдэг гэрэлт чулууг гарт нь атгуулмаар санагддаг. Заримдаа зүгээр л итгэлээ өгсөн хүнээ намайг чин сэтгэлээсээ ойлгодог байгаасай гэж хүсдэг. Учир нь итгэлийн гэрэл атгуулсан хүнээ би амьдралынхаа аян замд цуг аваад явмаар санагддаг

"Харандаа"

Image
Харанхуйд би зураас зурж үзлээ Хамаагүй ганцааар туулж үзлээ Харандаа минь хугарчихлаа Харин тэндээ би гацсангүй Яагаад гэвэл надад үзүүрлэгч олдов Ягаахан өнгө оруулж зураасаа би үргэлжлүүллээ Хэр урт зурснаа би эргэж нэг харлаа Хагасыг нь ч туулаагүй харгуй үлдсэн байлаа Замд явж байхад минь Зальт баллуурууд тааралдлаа Зурсан зураасыг минь арилгахаар Зэхэж намайг зовоож гарлаа Үзүүр минь шовх байсан болохоор Үнэндээ л баллуур намайг барсангүй Үнэнийг хэлэхэд амьдрал яг л зураас Үзэглэж зурдаг харандаа нь харин би...

What I gained from "where" ?

Image
Opened this empty page without knowing from where to start... Anyway I got up, dressed up and sat back to think about what else I have gained from a place I lived for a past year.  What I have gained from United States in 2013? This is a type of question I ask myself every day when I open my eyes in the morning usually. Maybe sometimes, at nights as I can't fall asleep.  Well, people would say the answer is so simple. "You have gained higher education!"  - Yes, I did. I am going to say that I did not. Indeed, I learned and gained a lot of things that you (dear reader) never imagined.  I would say there are exactly 5 things that I have gained from America.  1. Yes. Higher education! : Master of Business Administration is not a easy staff that every one can do easily but also not that much hard mission that you will suffer from. What I have been thought before I got this golden opportunity, I was the one who always says to oneself that "Wow, MB