"Харандаа"

Харанхуйд би зураас зурж үзлээ
Хамаагүй ганцааар туулж үзлээ
Харандаа минь хугарчихлаа
Харин тэндээ би гацсангүй
Яагаад гэвэл надад үзүүрлэгч олдов
Ягаахан өнгө оруулж зураасаа би үргэлжлүүллээ
Хэр урт зурснаа би эргэж нэг харлаа
Хагасыг нь ч туулаагүй харгуй үлдсэн байлаа
Замд явж байхад минь
Зальт баллуурууд тааралдлаа
Зурсан зураасыг минь арилгахаар
Зэхэж намайг зовоож гарлаа
Үзүүр минь шовх байсан болохоор
Үнэндээ л баллуур намайг барсангүй
Үнэнийг хэлэхэд амьдрал яг л зураас
Үзэглэж зурдаг харандаа нь харин би...


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан