...

Хүйтэн сэвэлзэх сэтгэлийн үүдэнд минь
Хүлээгээд л зогсож байсан чиний дулаахан харц
Хүний охин миний хөлдүү сэтгэлийг
Хайлуулж гэсгээгээд тэгэхэд чамруу урсаж байсан
Бүлээхэн гарт чинь алга минь дэлгэгдээд
Бусдаас олоогүй хайрын илчийг атгасансан
Буцааж нэхэхгүй дэндүү цэвдэг хайрын шархыг
"Би" л гэж дэргэд байхдаа мартуулж орхисонсон
Цаг хугацаа гэдэг айхтар юм
Цаанаа л зэвүүн бас хүчтэй
Цайлган үедээ намайг догдлуулж чамруу ойртуулсан
Цагаа тулахаар чамайг надад мартагдуулж холдуулсан
Чамайг бүрэн ойлгоогүй миний харалган сэтгэл
Чамаас бусдыг олж харахдаа бүр сохор байж
Чамаас авсан халуун дулаан хайрын оч
Чамаас намайг холдоход бүр хол үсэрч
Зогтуссан газартаа чамайг үлдээгээд
Зогсолтгүй би урагш явах гэхээр
Заяа тавиланд чи заавал байдаг юм уу
Зүүдэнд минь хүртэл чи үдэш бүр айлчлана
Бороо гэж чи минь ярьдагсан
Бүлээхэн шивэрдэгсэн хамтдаа байхад
Бороо биш нулимс л байна одоо
Бүлээхэн биш хүйтэн байна ганцаараа
Болдогсон бол шиврэх
Бороон дусал бүр миний нулимс байгаасай
Байгаа газарт чинь чамайг норголгүй
Бүлээхэн алган дээр чинь аажуухан дуслаг.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан