Posts

Showing posts from June, 2014

Энэ зүүднээсээ би сэрмээргүй байна...

Image
Зүүд уг нь их сайхан л даа. Гэхдээ би амьдралдаа үүнээс илүү сайхан зүүд үзээгүй юм байна. Бас хэзээ ч сэрмээргүй байна. Нэг л сэрвэлзээд нүдээ нээчих юм бол энэ гайхамшгийн оронд ахиж хэзээ ч хөл тавихгүй юм шиг, ахиж хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг мэдрэхгүй юм шиг санагдана. Амьдрал дэндүү харамч шүү дээ. Нэг их өглөгч болж бидэнд нэг их гоё зүйлсийг өгөөд байгаа хэрнээ амсуулах төдий буцаагаад л авчихдаг. Аваад үлдэх эсэх нь биднээс хамааралтай хэдий ч хүн, бүх л хүн алддаг. Бүх л хүн дэндүү сэтгэл нь хөөрч, дэндүү аз жаргалтай байснаас жаргалын удааныг даалгүй зовлонгийн үүдрүү алхалж байдаг. Би энэ зүүднээсээ ер сэрмээргүй байна. Энэ зүүдэндээ амьд явж, эгэл амьдралын жамыг энэ л зүүдэндээ хамт байгаа хүмүүстэйгээ туулахсан. Хэрэв би сэрчихвэл, хэн ч биш бас юу ч биш болно. Би огт сэрэхийг хүсэхгүй байна. Гэтэл намайг сэрээнэ гэсэн чимээгүйхэн дуу хоолойнууд, чихэнд шивнэх муу ёрын үгс, санаанд бүрзийх муу санаанууд... Намайг сэрээж, энэ зүүдэнд минь удаан гэгч нь алхуул

Мэдрэмж

Image
Нээг их олон жил Хав харанхуй агуйд Гав ганцаарахнаа Хүв хүйтэнд Уйлж байгаад Нэг л өглөө Гарч ирээд Нарыг үзээд Нүүрэнд минь Инээмсэглэл тодорч Зүрх минь цохилт мэдэрч Байгаа юм шиг Тийм мэдрэмж....

"Би төрөхдөө..."

Image
Би төрөхдөө... Бие минь нүцгэн Бодол минь хоосон Бор зүрх минь жижигхэн байсан Гэвч одоо би! Ганган хувцас өмсөж Тэнгэрт тулсныг мөрөөдөж Тал зүрхээ ч даахгүй зантай болсон.... Бусдын худал үнэнээр хувцаслаж Буруу номтны үйлийг гайхаж Бороотой зуныг дүн өвлөөр сольж Бэтгэрч гансардаг гөлөг шиг болсон.... Намайг төрөхөд Надад хайраас өөр юу ч байгаагүй Надаас бусад нь Намайг харж баясгалангуй инээмсэглэж Намайг төрөхөд Намайг тойрсон хүмүүсийн мэлмийн Нулимс нь баярынх байсан.... Харин одоо надад Хайраас бусад нь байна Хагацал, шаналал Харуусал, зэвүүцэл... Ингээд бодохоор баяжсан ч юм шиг Эргүүлээд харахаар үгүйрсэн ч юм шиг... Төрөхөд минь оршиж байсан Тэр баяр баясал алга Төрөхөд минь урсаж байсан Тэр баярын нулимс алга... Тэгээд бодохоор надад юу ч алга Тэвчээрээс өөр надад юу ч алга....

"Маргадын өнгөтэй од"

Image
Дэргэдүүр чинь өнгөрөх гэж Зүсээ би хувилгасан юм Чамтай таарвал инээмсэглэх гэж Нулимсаа би ширгээсэн юм Чихэнд чинь чимэг дуулгах гэж Намтараа дахин би бичсэн юм Хажуудах сарнайгаас чинь дутахгүй гэж Хацар энгэсэгээ би гоёсон юм Чамтай ойрхон явах гэж Чөдөрлөж хоёр хөлөө би орхисон юм Чамаас өөрийг харахгүй гэж Чихээ таглаж, нүдээ би дарсан юм Үдэш бүр цээжинд чинь орших гэж Үүрээр босч залбирдаг болсон юм Үүрээр харин бодолд чинь өртөх гэж Үдшээр сартай би ярьдаг болсон юм Дууссан ч үүрд дурсаг гэж Дурсамжиндаа би амьдардаг болсон юм Дутсан ч бүү илүүдэг гэж Дэргэдэхээ би үл тоож ирсэн юм Нулимсаа чиний үр болгохгүй гэж Нуугдаж дандаа уйлдаг болсон юм Намайг санахдаа битгий гуниг гэж Нарнаас хүртэл би зовлонгоо нуусан юм Магадгүй, тэнгэрт ширтэх од чинь болох гэж Мөнх бусыг үзэхээс би айгаагүй юм Магадгүй, алсаас чамайг үүрд ширтэх гэж Маргадын өнгөтэй од болох учиртай юм би...