Posts

Showing posts from July, 2014

"Үрээ би баярлуулахсан..."

Өтөлж бууралтахын цагт үр минь намайг түших юм даа Үрээ нэг баярлуулахсан Үгүйрч хоосрохын гасланд үр минь л надад үлдэх юм даа Үрээ би баярлуулахсан Өвдөж зовж төрүүлсэн байхад Өөрөө охин минь төрнө шүү дээ Охиноо би баярлуулахсан Орчлонд эхийн алдар зүүгээд Олон ч давааг туулна даа Охиноо нэг баярлуулахсан Сайн явахад минь Санаа түшиж хажууд минь байх юм Сайхан үрээ би баярлуулахсан Саарч зүдрэхэд минь харин Сэтгэл тайтгаж дэргэд минь байх юм Сондор шиг охиноо нэг баярлуулахсан Эр хүнийг таних гэж Энэ хорвоод тэр минь зүдэрнэ Ээжийн харалган охин Эндэж алдахыг хэн мэдэх вээ Эртхэн л дэргэдээ баярлуулахсан Элдэвийн аягийг үзээд Энэ амьдралдаа алдахыг хэн мэдэх вээ Ээжийн ганц үрээ бяцхан дээр нь баярлуулахсан Хайртай охиноо би чинь Хайрын дээдээр хайрлаж л баярлуулая даа Хаашдаа л надад ирсэн эрдэнэ юм чинь Хачин ихээр энхрийлж л баярлуулая даа.. /Х орвоо дээр сондор шиг үрийн зулай үнэрлэсэн, цэцэг мэт цээнийн жаргалыг хүртсэн ээжүүддээ "Охинд

"Өөрөө би чинь Өтөлнө шүү дээ..."

Өтлөх... Хэлэх бүү хэл сонсох хүртэл аймар үг шүү. Хэдий өтөлнө гэдэг аймар хэрэг, хүмүүн төрөлхтөн бидний хамгийн их “хүсдэггүй” зүйл ч гэлээ, үүнтэй нүүр тулахаас яаж ч зайлж болохгүй нэг тийм “АРГАГҮЙ БАЙДАЛ” юм... Хорвоо дэлхий дээрх хүмүүс өтлөхийн тухай асуултанд хоёр өөр янзын хариултыг бодож явдаг. Нэгдүгээрт, “Өтөлнө гэдэг бидний байгалийн жам ёс, бид эвлэрэхээс өөр арга байхгүй. Ингээд л явж байгаад л цаг нь ирэхээр өтөлнө л биз. Болох юм болдгоороо л, ирэх цаг ирдгээрээ л...” гэж бодож явдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байхад “Юуны чинь өтлөх, өтлөх байтугай, ширхэг цагаан үс харахаараа бушуухан үсний салон давхиж ороод “хими”-ийн будгаар будуулж, харлуулаад тэрүүхэн тэр үедээ өөрийгөө “өтлөлөөс” хөнгөхөн гэгч нь ангижруулчихдаг” хүмүүс бас байна аа. Энэ хүмүүс өтлөхийн хувьд өтлөх ч, түүнтэй эвлэрдэггүй, үгүй ээ, зүгээр л эвлэрхийг хүсдэггүй тийм хүмүүс. Үүрд ганган залуугаараа, эрч хүчтэй цоглог явах боломжгүй гэдгийг “мэддэг” ч гэсэн түүнтэй санал тийм ч амархан нийлдэггүй.

"Дурсамжаа би далд хийе"

Image
Дурлаж, хайрлаж явсан бүхий л Дурсамжуудаа би далд хийлээ Дуугүйхэн ахин гуниглахгүй гээд Дундуурхан сэтгэлээр цааш нь хийлээ... Дараа нь нэг гаргаж ирэх гэж Далд гэгч нь нуугаад үлдээчихье Дэндүү, бүр дэндүү хэцүү санагдах үедээ Дурсаж ганцхан л саная тэр бүхнийг... Өнгөрсөн бүхнийг Өөдрөгөөр нэг харчихаад Өглөөг би шинээр эхлэх гэсэн юм Болсон бүхнийг Багахан ч гэсэн мартаад Бороотой үдшийг инээмсэглэж угтах гэсэн юм Тэр бүхнийг би далд хийе ерөөсөө Тээглэж хажууд яваад байхаар Тээнэгэлзээд би урагшаа алхаж чадахгүй юм Энэ бүхнийг би цааш нь нуучихъя өөрөөсөө Эргэж байнга хараад байхаар Эргэлзээд би өөдөө тэмүүлж болохгүй юм Дурсамжаа би далд хийе Дурлаж, хайрлаж явсан үе тэндээ үлдэг Дуугүйхэн намайг бүү гуниглуулаг гээд Дундуурхан сэтгэлээр цааш нь хийчихье...

"Далавчаа би чамд өгье"

Image
Даль жигүүрээ би чамд өгье, нисээрэй Дараа нь хэзээ ч харамсахааргүй холын хол нис Дассан газраа удаан тогтож суулгүй Дэлхийн хязгаарыг үзтэл нис Даль жигүүрээ би чамд өгье, дүүлээрэй Дүүлж хөөрөөд тэнгэрт бүр тул Дээрээс газар ямар байдгийг ширт Дэргэдээс биш холоос хүнийг олж хар Жигүүр минь чамд байгаа цагт Жигшиж нэгнээс айх хэрэггүй Зэрвэсхийн нисэж чадах аваас Зэвүүн цагт хүнээс айх хэрэггүй Далавч минь чиний нуруунд байхад Даарахгүй ээ чи, бас цуцахгүй Долоон уулсыг давж нислээ ч Дөнгөж сэрсэн мэт сэргэлэн байна Хүн байсан ч шувуу болон нис далавчийг минь аваад Хүрэхгүй байсан ч хөндлөн туулж нис далийг минь зүүгээд Бороо шорооноос эмээж зугаталгүй нис Бодол, хүсэлдээ автагдан тууштай нис... Даль жигүүрээ би чамд өгье, нисээрэй Дархан цаазат амьтадын цуваанд хөвөн нис Дассан газартаа үлдэж хоцролгүй нисээд бай Дэлхийн хязгаарыг үзтэл нисээд бай, нисээд бай....

....

Эх оронд минь юу болж байсныг муухан мэднэ Эргэж харах түүхээ зугуухан уншиж сууна Ээдрээ ч байсан зүдрээ ч байсан Эндэх шиг өнөөдрийн эмгэнэл харин байсангүй ээ Би эмгэнэж байна... Бүтэн байсан эх орны минь талхны мөнгийг Бүр ичихгүйгээр хулгайлж байгаа харийнханд Бараа таваар шиг худалдаж байгаа "юмсуудын" өмнөөс би ичиж байна ...Би Монголынх гэдгийн арын үг солигдохоос би айж байна....