"Үрээ би баярлуулахсан..."


Өтөлж бууралтахын цагт үр минь намайг түших юм даа
Үрээ нэг баярлуулахсан
Үгүйрч хоосрохын гасланд үр минь л надад үлдэх юм даа
Үрээ би баярлуулахсан
Өвдөж зовж төрүүлсэн байхад
Өөрөө охин минь төрнө шүү дээ
Охиноо би баярлуулахсан
Орчлонд эхийн алдар зүүгээд
Олон ч давааг туулна даа
Охиноо нэг баярлуулахсан
Сайн явахад минь
Санаа түшиж хажууд минь байх юм
Сайхан үрээ би баярлуулахсан
Саарч зүдрэхэд минь харин
Сэтгэл тайтгаж дэргэд минь байх юм
Сондор шиг охиноо нэг баярлуулахсан
Эр хүнийг таних гэж
Энэ хорвоод тэр минь зүдэрнэ
Ээжийн харалган охин
Эндэж алдахыг хэн мэдэх вээ
Эртхэн л дэргэдээ баярлуулахсан
Элдэвийн аягийг үзээд
Энэ амьдралдаа алдахыг хэн мэдэх вээ
Ээжийн ганц үрээ бяцхан дээр нь баярлуулахсан

Хайртай охиноо би чинь
Хайрын дээдээр хайрлаж л баярлуулая даа
Хаашдаа л надад ирсэн эрдэнэ юм чинь
Хачин ихээр энхрийлж л баярлуулая даа..

орвоо дээр сондор шиг үрийн зулай үнэрлэсэн, цэцэг мэт цээнийн жаргалыг хүртсэн ээжүүддээ "Охиндоо зориулаарай" гээд зориулж байна./

BY: Spring Destiny
2014/07/29

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан