"Далавчаа би чамд өгье"

Даль жигүүрээ би чамд өгье, нисээрэй
Дараа нь хэзээ ч харамсахааргүй холын хол нис
Дассан газраа удаан тогтож суулгүй
Дэлхийн хязгаарыг үзтэл нис

Даль жигүүрээ би чамд өгье, дүүлээрэй
Дүүлж хөөрөөд тэнгэрт бүр тул
Дээрээс газар ямар байдгийг ширт
Дэргэдээс биш холоос хүнийг олж хар
Жигүүр минь чамд байгаа цагт
Жигшиж нэгнээс айх хэрэггүй
Зэрвэсхийн нисэж чадах аваас
Зэвүүн цагт хүнээс айх хэрэггүй
Далавч минь чиний нуруунд байхад
Даарахгүй ээ чи, бас цуцахгүй
Долоон уулсыг давж нислээ ч
Дөнгөж сэрсэн мэт сэргэлэн байна
Хүн байсан ч шувуу болон нис далавчийг минь аваад
Хүрэхгүй байсан ч хөндлөн туулж нис далийг минь зүүгээд
Бороо шорооноос эмээж зугаталгүй нис
Бодол, хүсэлдээ автагдан тууштай нис...

Даль жигүүрээ би чамд өгье, нисээрэй
Дархан цаазат амьтадын цуваанд хөвөн нис
Дассан газартаа үлдэж хоцролгүй нисээд бай
Дэлхийн хязгаарыг үзтэл нисээд бай, нисээд бай....

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан