Posts

Showing posts from June, 2015

Үүрд.

Оршин байж чадахгүй нь ээ... Орших, амьдрах ямар хэцүү юм бэ гэж бодох бүрт надад зарим эрэмдэг зэрэмдэг, ядуу зүдүү хүмүүсээс илүү бүх юм байгаад, тэрүүндээ ханахгүй ийн гомдоллож байгаадаа өөрийгөө үзэн яддаг. ГЭХДЭЭ, түр хүлээгээрэй. Би яг дэлбэрэх гээд байна... Энүүхэндээ аваад үзчихье, өөр олон долоон харьцуулалт, төсөөлөл, зөгнөл бодмооргүй. Тэртээ тэргүй болсон бүх үйл явдалдаа боож үхэх нь ойрхон санагдаж байна... Хүн ер нь аягүй сонин амьтан. Нэг тийм, идээшиж ундаасч болоод байгаа эсхүл байх ёстой тэр л газраа оршин байхаараа аливаа хүндрэл бэрхшээлийг ажирдаггүй, яваад л байдаг яваад л байдаг нэг л мэдэх нь үс нь бууралтахыг үзнэ. Гэтэл тэр байх ёстой газараа байхгүй байгаа юм шиг, эргэн тойронд байгаа хүмүүс чинь кинон дээр гардаг харь элгийн хүмүүсээс ч илүү харь санагдах тийм үед цаг хугацаа секундынхаа зүүг зогсоочихоод намайг яаж тарчилахыг тохуурхан харж суугаа юм шиг... Зэвүүн биш гэж үү? Зөв ч юм уу буруу ч юм уу, надад хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу сонголт хийс

Би ойлгодоггүй

Image
Хайртай, хэзээ ч хагацахгүй гэж амлачихаад Хаяад яваад өгдөг өөдгүй эрийг би ойлгодоггүй Хамгийн сайн нь миний л хүү шүү гээд Хацар духыг нь үнсчихээд Харин хэрэгтэй үед харц бууруулдаг эцгийг би ойлгодоггүй Хайран сайхан залуу насны шимийг хүртээгүй хэрнээ Хар усны шимийг хамгаас илүү хүртдэг залууг би ойлгодоггүй Хормойгоо нөхөж сураагүй байж Харсан эр бүртээ дэлгэж явдаг бүсгүйг би ойлгодоггүй Хажуудаа ханилж суусан эхнэртэй хэрнээ Харах нүднийх нь ард урдуур гүйж Хөрш айлын эхнэрийг хараад Хөл алдан гүйдэг гэрийн эзэнг би ойлгодоггүй Хорвоод өлгийдөж авсан үрээ Хогийн савны дэргэд үлдээгээд явдаг эхийг би ойлгодоггүй Харин ч ахиад заяахгүй байж мэднэ Хайран тэр эх үрийн холбоо... Амьдрал зохионо гэж хэлээд Алдрай охиныг ээж болгочихоод Алсын замын дунд орхидог Арчаагүй банди нарыг би ойлгодоггүй Амьдралын эрээнтэй бараантайг хамт туулахдаа Архи ууж, агсам тавьж зовоодог нөхрийг би ойлгодоггүй Ахин дахин ухаарч, сэхсэн ч Ахиад л уучихдаг архичин эрийг би ойлг

Долгор

Доройтсон доо, доройтсон гэж Долгор хүүхэн сэтгэлдээ гундууцаж Дээшээ ч өндийлгүй газар ширтсээр Дээлнийхээ хормойг зүлгэнд чирсээр Удаахан Удаахан алхална Дэрвэгэр хар сормуус нь чийгтэж Дэндүү их үйлд санаа нь зовсоор Дэргэд нь Дэлгэр хүүг ирэхийг ч саналгүй Дэвхэргэ ширтсээр Аажуухан Аажуухан алхална Сайн уу? Долгор оо Сарнай цэцгийн шүүдэр бүсгүй Сэрүүхэн өдрийн бүрхэг тэнгэр дор Сэм алхалж ганцаар юу хийнэ вэ Саахалт айлын анд чинь Санаа зовниод хүрээд ирлээ Дэлгээр, Дэндүү юм аа энэ амьдрал Дээшээ тэнгэр хол Доошоо газар хатууг Одоо л би Ойлгож байна Удаж л би Ухаарч дээ... Саахалт айлын Сайхан залуу Сэнгэ Саяхан хуримаа хийж байгааг үзээд Сэтгэл минь эмтэрсээр Санаа минь алдсаар Сажилж ийнхүү явна даа Сэтгэл зүрхээ түүнд өгсөн байсныг Сэнгээс ч илүү чи мэдэх бус уу Сайхан залуу даа гэж чи надад Сарны дор магтаж байсан биш үү Одоо би эзэнгүй энэ сэтгэлийг яалтай Орчлонд ганцхан түүнийг л гэсэн зүрхээ би яалтай... (Гүн санаа алдав.) Нэлээн олон жил Найз нь гэж өөрийгөө хуурч явса