Би ойлгодоггүй

Хайртай, хэзээ ч хагацахгүй гэж амлачихаад
Хаяад яваад өгдөг өөдгүй эрийг би ойлгодоггүй
Хамгийн сайн нь миний л хүү шүү гээд
Хацар духыг нь үнсчихээд
Харин хэрэгтэй үед харц бууруулдаг эцгийг би ойлгодоггүй
Хайран сайхан залуу насны шимийг хүртээгүй хэрнээ
Хар усны шимийг хамгаас илүү хүртдэг залууг би ойлгодоггүй
Хормойгоо нөхөж сураагүй байж
Харсан эр бүртээ дэлгэж явдаг бүсгүйг би ойлгодоггүй
Хажуудаа ханилж суусан эхнэртэй хэрнээ
Харах нүднийх нь ард урдуур гүйж
Хөрш айлын эхнэрийг хараад
Хөл алдан гүйдэг гэрийн эзэнг би ойлгодоггүй
Хорвоод өлгийдөж авсан үрээ
Хогийн савны дэргэд үлдээгээд явдаг эхийг би ойлгодоггүй
Харин ч ахиад заяахгүй байж мэднэ
Хайран тэр эх үрийн холбоо...
Амьдрал зохионо гэж хэлээд
Алдрай охиныг ээж болгочихоод
Алсын замын дунд орхидог
Арчаагүй банди нарыг би ойлгодоггүй
Амьдралын эрээнтэй бараантайг хамт туулахдаа
Архи ууж, агсам тавьж зовоодог нөхрийг би ойлгодоггүй
Ахин дахин ухаарч, сэхсэн ч
Ахиад л уучихдаг архичин эрийг би ойлгодоггүй
Өөрт нь хайргүй ээ гээд байхад л
Өр зүрхээ эмтлэн байж араас нь гүйдэг
Өнөөгийн охидын ухааныг би ойлгодоггүй
Өөрийгөө л бодоод өөдөө тэд тэмүүлмээр...
Миний л амьдрал гэчихээд
Мунхагуудын үгээр амьдраад байдгийг ойлгодоггүй
Мөрөөдөл минь гэж сийлчихээд
Маргаашаа л бодож амьдардгийг би ойлгодоггүй
Ер нь би энэ хүмүүсийг бас амьдралыг ойлгодоггүй
Ойлгохыг ч хүсэхгүй мэт...
Ер нь би өөрийгөө ч ойлгодоггүй
Ойлгох ч хэрэггүй юм шиг...
Хэнийг ч хэзээд ойлгох хэрэггүй болохоор
Хамаагүй амархан урсах юм шиг энэ амьдрал
Харин ойлгохыг хичээх тусам
Хүн зүрх минь өвдөөд байх шиг....

Comments

  1. Би амьдралдаа хэзээ ч худлаа хэлж бгаагүй гэж хэлдэг хүмүүсийг би ойлгохгүй юм. Мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг ярьчихаад худлаа яриагүй гэхиймаа энэ хүмүүс би ойлгодоггүй шдээ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан