Долгор

Доройтсон доо, доройтсон гэж
Долгор хүүхэн сэтгэлдээ гундууцаж
Дээшээ ч өндийлгүй газар ширтсээр
Дээлнийхээ хормойг зүлгэнд чирсээр
Удаахан
Удаахан алхална
Дэрвэгэр хар сормуус нь чийгтэж
Дэндүү их үйлд санаа нь зовсоор
Дэргэд нь
Дэлгэр хүүг ирэхийг ч саналгүй
Дэвхэргэ ширтсээр
Аажуухан
Аажуухан алхална

Сайн уу? Долгор оо
Сарнай цэцгийн шүүдэр бүсгүй
Сэрүүхэн өдрийн бүрхэг тэнгэр дор
Сэм алхалж ганцаар юу хийнэ вэ
Саахалт айлын анд чинь
Санаа зовниод хүрээд ирлээ
Дэлгээр,
Дэндүү юм аа энэ амьдрал
Дээшээ тэнгэр хол
Доошоо газар хатууг
Одоо л би
Ойлгож байна
Удаж л би
Ухаарч дээ...
Саахалт айлын
Сайхан залуу Сэнгэ
Саяхан хуримаа хийж байгааг үзээд
Сэтгэл минь эмтэрсээр
Санаа минь алдсаар
Сажилж ийнхүү явна даа
Сэтгэл зүрхээ түүнд өгсөн байсныг
Сэнгээс ч илүү чи мэдэх бус уу
Сайхан залуу даа гэж чи надад
Сарны дор магтаж байсан биш үү
Одоо би эзэнгүй энэ сэтгэлийг яалтай
Орчлонд ганцхан түүнийг л гэсэн зүрхээ би яалтай...
(Гүн санаа алдав.)

Нэлээн олон жил
Найз нь гэж өөрийгөө хуурч явсан Дэлгэр
Нэг л зүйлийг хэлэх гэхийн үзүүрт
Нулимсаа дуслуулсан Долгорын харцыг аядаж
Нууж явсан сэтгэлийг илчилж зүрхэлсэнгүй
Нэг дор тэр хайртайгаа хэлж болсонгүй

Гунисан харцыг нь харах шиг зовлон
Гуч хүрч яваа Дэлгэрт байсангүй
Гуулин толгойт гэж өөрийгөө голсоор
Гүн сэтгэлээ уудалчихаж чадсангүй...

Үүнийг үл мэдэх Долгор
Үргэлж түүнийг анд нь гэсээр
Үүр цайтал дэргэд нь ханилсан
Үеийн залуу Дэлгэрийг анзаарсангүй...

Сэнгэ нь саахалт айлын
Сүнжидтэй айл гэж болж
Сая нэг хэдэн сарын нүүрийг
Сар нарны хооронд элээн үдэв

Дотоод сэтгэлээ тас нуусан Долгор
Довжоог нь давах итгэлгүй сэмхэн дөхөөд
Дурсаж барамгүй хамт байсан үедээ шумбан
Дээлнийхээ хормойг тас зуураад хоцров.


(Үргэлжлэл бий...)

Comments

  1. үргэжлэлийг нь уншина аа хэхэхэ

    ReplyDelete
  2. мххн үргэжлэлийг нь маргааш харна шүү кккккк.... өнөөдөр 06.06 нь марафон гүйлт болсон би харин унтаад хоцорчиж хэхэх

    ReplyDelete
  3. hehe, bi bol gertee unjsuun... zalhuu hureed estoi ornoosoo ch bossongui

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан