Үүрд.

Оршин байж чадахгүй нь ээ... Орших, амьдрах ямар хэцүү юм бэ гэж бодох бүрт надад зарим эрэмдэг зэрэмдэг, ядуу зүдүү хүмүүсээс илүү бүх юм байгаад, тэрүүндээ ханахгүй ийн гомдоллож байгаадаа өөрийгөө үзэн яддаг. ГЭХДЭЭ, түр хүлээгээрэй. Би яг дэлбэрэх гээд байна... Энүүхэндээ аваад үзчихье, өөр олон долоон харьцуулалт, төсөөлөл, зөгнөл бодмооргүй. Тэртээ тэргүй болсон бүх үйл явдалдаа боож үхэх нь ойрхон санагдаж байна...

Хүн ер нь аягүй сонин амьтан. Нэг тийм, идээшиж ундаасч болоод байгаа эсхүл байх ёстой тэр л газраа оршин байхаараа аливаа хүндрэл бэрхшээлийг ажирдаггүй, яваад л байдаг яваад л байдаг нэг л мэдэх нь үс нь бууралтахыг үзнэ. Гэтэл тэр байх ёстой газараа байхгүй байгаа юм шиг, эргэн тойронд байгаа хүмүүс чинь кинон дээр гардаг харь элгийн хүмүүсээс ч илүү харь санагдах тийм үед цаг хугацаа секундынхаа зүүг зогсоочихоод намайг яаж тарчилахыг тохуурхан харж суугаа юм шиг...

Зэвүүн биш гэж үү? Зөв ч юм уу буруу ч юм уу, надад хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу сонголт хийсэн эсэхдээ эргэлзэн шаналж, хавь ойрын хүмүүсийн хялар халар сүүдрээс нь зугатаж ядахад цаг хугацаа хүртэл надаар даажигнана.

Та, Чи хүн асаж байгаа түүдэг галын дэргэд суугаа хүн даарч байхыг үзсэн үү? Энэ асуулт ойлгоход танд тийм бэрх байна уу? Та даарч үзээгүй бол мэдэхгүй нь аргагүй. Харин би даарч байна. Хэчнээн их цог нүдний өмнө бадарч, хэр их мод овоолж энэ гал хэзээ ч унтрахгүй юм шиг ноцож байгаа ч би даараад л байна....

Сэтгэл гундчихаад, яадаг юм билээ байз.. Өөд нь татчих юмсан энэ урвайсан юмыг гэж бодон хэн нэгний мөрийг хайх гэхээр энд хажууд, тэнд хаана ч хэн ч алга. Өрөвдөлтэй сэтгэлээ өөрөө өөртөө биш өөр хэн нэгэнд тооччихъё гэхээр өөрөөс минь өөр намайг сонсох хүн даанч алга болжээ. Надад гэтэл бүгд байдаг. Гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ах эгч нар гээд л... Уучлаарай гэхдээ тэд миний энэ сэтгэл зүрхийг ойлгохгүй. Тэдний асааж байгаа галны цог над дээр үсрэхгүй байна. Тиймдээ ч өндөр уулын оргил дээр гарч байгаад өр зүрхээ онгойж агаар орох мэт орилохсон... Юу ч болоогүй байхад юун сүртэй юм гэж тунгааж байгаа бол уншигч танд цаашаа уншаад суух хэрэг үгүй.

Намайг сонсож, ойлгож чаддаг хүмүүс амьдралд байсаааан.... Гэвч тэд нар одоо миний дэргэд үгүй. Би дэндүү бүр дэндүү их ганцаардаж байгаагаа нуумааргүй байна. - Зүгээр ээ, би сайн байгаа гэж худал хэлэн, нэрэлхэхээс би үнэндээ одоо залхаж байна. Би огтхон ч зүгээр биш байна, намайг ойлгож байна уу? Энэ үгийг хоёр нүдэндээ нулимсаа сийлэгнүүлэн нүдрүү нь эгцэлж байгаад хэлэхсэн!

Бас тэр хүмүүст маш их гомдож байна. Голдоо ортол гомдож байна. Намайг ийм байдалд байхад дэргэд байхгүйд гомдож байна. Насаараа надаас алсын алс хол, ахниж хэзээ ч уулзахгүй болохоор гомдохоос цаагуур бүр яахаа ч мэдэхгүй байна. Тийм болохоор бүр тэд нарын тухай бодохыг ч хүсэхгүй байна.....

Би зүгээр л яг одоо, надад хэцүү байна тэгээд л боллоо... Байх ёстой газараа хийх ёстой зүйлээ хийхгүй байгаа юм шиг хамгийн аймар ганцаардаж байгаа дэлхий дээрх цор ганц хүн юм шиг муухай байна... Юунд итгэж найдаж, юуг мөрөөдөж, яг аль цонхноос нь гэрэл тусахыг ч мэдэхгүй би хаа нэгтээ төөрч явна... Гэхдээ төөрсөн замаасаа хэзээ ч би та нарт олдохгүй, тийм л газарт.....Үүрд.

Comments

  1. Би өнөөдөр ингээд блог дээрээ элдэв бусын зүйл бичээд сууж байна аа гэж бодож байна ягаад гэхээр би энд оршиж байна аа гэсэн үг тийм үү

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан