Posts

Showing posts from April, 2016

Хэзээ ч, хэний ч, яаж ч ойлгохгүй ГАНЦААРДАЛ минь...

Image
Яг үнэндээ энэ амьдралд намайг ганцаардуулж байгаа хамгаас дотны хүмүүстээ баярлаж байгаагаа би нуухгүй. Гэртээ байгаа мөртлөө хааяа ч болов "тусдаа" ганцаараа баймаар санагдтал дотно мэдрэмжийг төрүүлдэг аав ээж минь Газар дээрхи ганц ахтай ч эхийн хэвлийгээс ганцаарахнаа л унасан юм шиг хөндий сэтгэл зүйн орон зайнд аваачдаг ах минь Хамтдаа байхдаа дэлхий ертөнцийг бүхэлд нь доргиох мэт хөгжилтэй, дуу шуугиантай байдаг ч хэн хэнийхээ амьдралын эрхээр хэн хэнийхээ хамгийн хэрэгтэй үед дэргэд нь байж чаддаггүй анд найзууд минь Сэтгэл зүрхийг минь бүрэн дүүрэн эзэмдчихсэн хэрнээ сэтгэл гундаж, сэвтэж үймэрхэд дэргэд минь байдаггүй дурлалт хархүү минь... ТА НАРТАА БАЯРЛАЛАА. Эл мэдрэмжүүдийг надад төрүүлснээр би амьдралд улам биеэ дааж, улам өөртөө итгэх итгэлийг бусад хүмүүсээс биш зөвхөн өөрөөсөө олж авч байна. Бас би хэн нэгний төлөө төрөөгүй, хэн нэгний өмнө "амьдрах" хариуцлага үүрээгүй гэдгийг мэдэж бас мэдэрч байна. Хэн нэгний хувьд "хань&qu

"Хайр ба харуусал..."

Image
"Хөөрхөн юмаа. Тэр чамтай их адилхан юм. Бас их том болжээ." - Энэ гурван өгүүлбэр л бидний гэх өнгөрсөн тэр цаг хугацааг, надад байсан чиний зүрх сэтгэлийг бас чамд байсан миний зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн дүгнээд хэлчих шиг. Дурлал ийм азгүй байдаг гэж надад хэн ч хэлээгүй ээ. Бас ийм харуусалтай, харамсалтай байдгийг би хэзээ ч мэдрээгүй ээ. Магадгүй энэ надаас чамд бичиж байгаа энэ хорвоо дээрх хамгийн сүүлчийн минь "далд захидал" байх. Бидний өнгөрсөн энэ дэвтрийг сүүлчийн хуудсыг нь дүүргэж орхиод, лацдаад яг одоо, яг энд үлдээмээр байна.  Чи бид хоёр зөвхөн ганцхан л удаа уучлал бие биедээ үзүүлсэнсэн бол, хэдхэн хором л хүлээцтэй байж чадсан бол, хэний ч үгийг сонсолгүй өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дагасансан бол, хэнийг ч хайхралгүй, өөрсдийгөө л бодсон бол...энэ дэвтэр энд ингээд дуусахгүй байлаа.  Би бүхнийг цаг хугацаа шийддэг гэдэг үгийг үнэн голоосоо үзэн яддаг. Хүмүүс ингэж хэлээд байхаар нь, тийм л байдаг юм байх гээд БИ БҮГДИЙГ ЦАГ ХУГАЦА

Зүгээр л уйлмаар юм аа...

Image
Зүгээр л уйлмаар юм аа энэ бүхэн...

#БиБагаБайхдаа

Image
Би бага байхдаа... Би бага байхдаа гадуур явахдаа харсан зүйл болгоныхоо бичиг үсгийг нэг бүрчлэн амандаа уншиж өнгөрдөг байлаа. Би бага байхдаа сникерс бол зөвхөн “баячуулын” хүүхдүүд л иддэг амттан гэж боддог байлаа. Би бага байхдаа хичээлдээ халаасандаа 250 төгрөгтэй л явдаг байлаа, 500 төгрөгний бараа харна гэдэг маш ховор тохиол байлаа. Би бага байхдаа гэрийнхээ арканд аж төрж, тэндээ өдрийн тэмдэглэл хөтлөж, зохиол бичиж, шүлэг тэрлэдэг байлаа. Би бага байхдаа эрэгтэй хүүхдийн сега, мортал комбат, контор страйк, диабло, эйж оф эмпайрс зэргийг тоглодог байлаа. Би бага байхдаа “улс төрч” болно гэж мөрөөддөг байлаа. Би бага байхдаа АНУ-ын гудамжаар үүргэвчээ үүрээд алхаж байна гэж мөрөөддөг, зүүдэлдэг байлаа. Би бага байхдаа ангийнхаа банди нарыг төмөр пиналаараа цохидог байлаа. Би бага байхдаа тоо орсон бүх хичээлд дургүй байлаа. Би бага байхдаа зургийн хичээлд хамгаас их дуртай байлаа. Би бага байхдаа байгалийн зураг зурдаг байлаа. Би бага ба

Зүрх зүсэм зүүд

Чи. Чи яг тэнд байсан. Надруугаа хараад, мишээгээд л... Гэтэл цэлмэг тэнгэрийг хар саарал үүлнүүд хуран цуглаж, хааж бүрхдэг шиг хэн нэгэн гэв гэнэт гараад ирсэн. Зүрхээ цээжиндээ таг гэтэл нь цоожилчихоод надаас илүү гоо сайхан, надаас илүү өөр шинэ зүйлийн гоё сайханд болов уу, эсвэл миний чамайг гэх гэмгүй гэнэн сэтгэлийг минь чи минь таалахаа байсан уу мэдэхгүй ээ, зүг чигээ чи тийм амархан өөрчилчихсөн... Арай ч дээ гэж гомдох минь хүртэл багадна. Яг л миний айж байсан бүхэн хараал идсэн биеллээ олж байгаа мэт. Хүн гэдэг амьтан яагаад ийм новшийн зүйл мэдрэх ёстой юм бол гэж бодсон. Чи тэр бүсгүйг дэргэдээ байлгаад л, надруу нүднийхээ булангаар ч харахгүй, сэтгэлийнхээ үзүүрээр ч мэдрэхгүй байх надад зүгээр л амьд явахын там байлаа. Наашаа харж худлаа гэмшээд цаашаа харж дотно инээмсэглэж, МИНИЙ ЧАМАЙГ ХАРАМЛАХ ГЭСЭН СЭТГЭЛЭЭС ЧИ ТЭР ХҮНЭЭ ХАРАМЛАЖ, ХАМГААЛНА гэдэг надад ямар ч найдвар төрүүлэхгүй байсан. Тэгсэн ч гэсэн би бууж өгөөгүй. Би тэмцсээр л байсан. Чамайгаа эргүүлж олж