Зүрх зүсэм зүүд

Чи. Чи яг тэнд байсан. Надруугаа хараад, мишээгээд л... Гэтэл цэлмэг тэнгэрийг хар саарал үүлнүүд хуран цуглаж, хааж бүрхдэг шиг хэн нэгэн гэв гэнэт гараад ирсэн. Зүрхээ цээжиндээ таг гэтэл нь цоожилчихоод надаас илүү гоо сайхан, надаас илүү өөр шинэ зүйлийн гоё сайханд болов уу, эсвэл миний чамайг гэх гэмгүй гэнэн сэтгэлийг минь чи минь таалахаа байсан уу мэдэхгүй ээ, зүг чигээ чи тийм амархан өөрчилчихсөн...

Арай ч дээ гэж гомдох минь хүртэл багадна. Яг л миний айж байсан бүхэн хараал идсэн биеллээ олж байгаа мэт. Хүн гэдэг амьтан яагаад ийм новшийн зүйл мэдрэх ёстой юм бол гэж бодсон. Чи тэр бүсгүйг дэргэдээ байлгаад л, надруу нүднийхээ булангаар ч харахгүй, сэтгэлийнхээ үзүүрээр ч мэдрэхгүй байх надад зүгээр л амьд явахын там байлаа. Наашаа харж худлаа гэмшээд цаашаа харж дотно инээмсэглэж, МИНИЙ ЧАМАЙГ ХАРАМЛАХ ГЭСЭН СЭТГЭЛЭЭС ЧИ ТЭР ХҮНЭЭ ХАРАМЛАЖ, ХАМГААЛНА гэдэг надад ямар ч найдвар төрүүлэхгүй байсан. Тэгсэн ч гэсэн би бууж өгөөгүй. Би тэмцсээр л байсан. Чамайгаа эргүүлж олж авахын тулд, сэтгэл зүрхэнд чинь хурууныхаа үзүүрээр ч болов хүрэхийн тулд би бүхий л мэдрэхгүйгээ ашиглаж чамруу тэмүүлж байсан. Байдгаараа наддаа ирээч гэж хашгарч, бүхлээрээ тэр хүний чинь өмнө зогсон тамлагдаж, чамаас гуйж, бодлоороо өөрийгөө дотроо ингээд цөхөрч байгаадаа үзэн ядаж, өр зүрхнийхээ угтаа чамгүйгээр амьдарч чадахгүйгээ бодохоор цөхрөлөөс цаадахыг олж мэдрэхийг хичээж, ЗҮГЭЭР Л ЧАМАЙГ ЭРГҮҮЛЖ ОЛЖ АВАХЫГ хүссэн.

Энэ бүхэн болоогүй. Хамгийн аймар нь, өө биш ээ, ХАМГИЙН АЙМШИГТАЙ нь юу байсан гээч? Хамгийн аймар нь чиний харц. Намайг юу юунаас ч илүүтэйгээр хайрлаж, энхрийлж, хүсэж байсан чиний харц нэг л мэдэхэд намайг амьдралаасаа илүүчлэх гэсэн, аль хэдийн одоо болон ирээдүйгээсээ чи намайг зайлуулчихсан, үл оршихуйн оршилд цэг болон үлдэх шиг надад санагдсан. Чиний харцнаас би өөрийгөө биш өрөвдөлтэй нэгнийг олж харсан. Чиний харцнаас инээмсэглэлээ биш нулимсаа би олж харсан.

Зүгээр л аймшигтай. Энэ бүхэн зүгээр л ямар ч УТГАГҮЙн дээр аймар. Минийх хүнийх болох шиг аймшигтай хувирал хорвоо дээр үгүй.

Энэ хар дарсан зүүднээс сэрээгүй байсан бол, чиний "сэрээрэй" гэх сэрүүлэг намайг сэрээгээгүй байсан бол "Чиний байхгүй ертөнцөд Би байгаагаараа тамлагдаж үхэх байлаа."

Зүүдийг заримдаа зүүд байсанд нь баярлана
Зүүдийг заримдаа зүүд байсанд нь харамсана.

ЗҮҮДИЙГ ЗАРИМДАА ЗҮҮДЛЭХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан