#БиБагаБайхдаа



Би бага байхдаа...


Би бага байхдаа гадуур явахдаа харсан зүйл болгоныхоо бичиг үсгийг нэг бүрчлэн амандаа уншиж өнгөрдөг байлаа.
Би бага байхдаа сникерс бол зөвхөн “баячуулын” хүүхдүүд л иддэг амттан гэж боддог байлаа.
Би бага байхдаа хичээлдээ халаасандаа 250 төгрөгтэй л явдаг байлаа, 500 төгрөгний бараа харна гэдэг маш ховор тохиол байлаа.
Би бага байхдаа гэрийнхээ арканд аж төрж, тэндээ өдрийн тэмдэглэл хөтлөж, зохиол бичиж, шүлэг тэрлэдэг байлаа.
Би бага байхдаа эрэгтэй хүүхдийн сега, мортал комбат, контор страйк, диабло, эйж оф эмпайрс зэргийг тоглодог байлаа.
Би бага байхдаа “улс төрч” болно гэж мөрөөддөг байлаа.
Би бага байхдаа АНУ-ын гудамжаар үүргэвчээ үүрээд алхаж байна гэж мөрөөддөг, зүүдэлдэг байлаа.
Би бага байхдаа ангийнхаа банди нарыг төмөр пиналаараа цохидог байлаа.
Би бага байхдаа тоо орсон бүх хичээлд дургүй байлаа.
Би бага байхдаа зургийн хичээлд хамгаас их дуртай байлаа.
Би бага байхдаа байгалийн зураг зурдаг байлаа.
Би бага байхдаа өөрийнхөө уран зургийн үзэсгэлэнг гаргана гэж боддог байлаа.
Би бага байхдаа уулан дээр ганцаараа гарч суугаад элдвийг бодож суух дуртай хүүхэд байлаа.
Би бага байхдаа маш их уйлдаг байлаа.
Би бага байхдаа маш их уурладаг байлаа.
Би бага байхдаа хацраа дандаа сайртуулж, гаран дээрээ үү гаргачихдаг байлаа.
Би бага байхдаа жинс, кэт л хэд хэдийг авчих юмсан гэж боддог байлаа.
Би бага байхдаа хичээлээс гадуур ном уншдаггүй байлаа.
Би бага байхдаа эм-пи гээ чихэндээ углаад л алхаж өгдөг байлаа.
Би бага байхдаа дурлаж явсан хөвгүүнтэйгээ нэг ч үг сольж чадалгүй хараад л явдаг байлаа.
Би бага байхдаа эмээтэйгээ троллейбусанд суугаад эхнээсээ эцсийн буудал хүртэл тойрдог байлаа.
Би бага байхдаа Сүхбаатар ахын талбайн хөшөөний төмөр гинжин дээр сууж, дүүжин даажинддаг байлаа.
Би бага байхдаа Сүхбаатар ахын талбайд, Төрийн ордны урд талбайд роликоо авчирч унадаг байлаа.
Би бага байхдаа импортын биш, цехийн зайрмаганд илүү дуртай байлаа.
Би бага байхдаа ТҮЦ-нд оччоод “Эгч ээ, 5-ын гаа хэд вэ?” гэж асуудаг байлаа.
Би бага байхдаа 4:10-ын киног, вольтроныг хүлээн хүлээн байж үздэг байлаа…


Comments

  1. Бага байхад сайхан байдаг юунд ч шаналж санаа зовохгүй гэнэн хүүхдээрээ чихэр боов амттан ярьсан шиг ээ л. аль х амттан бүхнийг идэх хүслэн байдаг байжээ.

    ReplyDelete
  2. заяшгаа бага байхдаа монгол бичигтэй сайн бас сайхан бичдэг охин байлаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан