Posts

Showing posts from November, 2016

"Царай алдаж явахаар Цайгаа сүлээд ганцаараа уу"

Гэж хэлсэн ээжийн үг Гэгэлзүүлж нэгийг бодогдуулах шиг Гэвч дүүрчихсэн байгаа зүрх сэтгэлийг Гэнэт би хоосолчихож яахин чадах билээ Мэдрэхгүй, хүсэхгүй, тэмүүлэхгүй явна гэдэг Миний явах зам мөн гэж үү Магад хэн нэгнийг хүлээж Маргааш бүрт нь гонсойж Сэтгэлээ хуурч, зүрхээ дарж Сэм сэмхэн мэгшиж сууснаас илүү Сэтгэлгүй юм шиг инээмсэглэж Сийчэгдээгүй мэт бүтэн явах нь дээр байх Бусдын юу хүсэх ямар хамаатай юм бэ үнэндээ Би жаргалгүй байна бас гунигтай байна Бусдын юу хэлэх хэнд хамаатай юм бэ үнэндээ Би тоомооргүй байна бас сонсмооргүй байна Хоёр болох тавилан үгүй бол Хорвоог ганцаараа туулж би чадна аа Хүнийх болох заяа нь харьсан бол Хүүхдээрээ ижий аавдаа зөнгөрч би чадна аа Хүний амьдралд хамгийн хэцүү нь Хүнээс царай алдаж явах гэнэм Хүслийн хязгаарт хамгийн хэцүү нь Хясал ирэхэд бүдэрдэг гэнэм Царай алдаж явахаар Цайгаа сүлээд ганцаараа уу, Миний охин.

Hayat sana VEDA!

Hayat... Ilk gozlerime actigimda annem aci cekerken benim hayat basladi. Ve ben hep soruyordum kendimden Bu mu hayat? Ama hala cevabini bulamadim. O zamanlarda annem gibi onun hep yaninda oldum, hep berabar aci cektim. Tatli yiyecekleri, icecekleri, guzel kiyafetlerina sahip olurken cok mutluydum. Ama ne kadar mutlu oldugumu hatirlamamak kadar unutmusum simdi. Zaten hic kimse anlamaz da ben de kimseye anlatamazdim.  Simdi dusunyorum, ben ne hayati hayal ediyordum simdiye kadar? Annem hep mutlu olsun. Yanimda bir daha aglamasin ve ben de gozyaslarini silmesem... Simdi de anliyorum, cok! Yanimda ne de erkekleri, ne de arkadaslarim, ne de kuzeylerim, ne de agabeyim ve babam....sadece annem var. En sok oldugum, en cok aci cektigim, en cok uzuldugum zamanimda tek o var. Kucukken ben onun gozyaslari silerdim ama simdi ise o benim gozyaslarimi siliyor. Hic ama hic hayatimi boyle olmasini istemezdim. Cok yanilmisim ki hayat sandigim kadar olmazmis. Hayatin kendi kurarlari varmis da ben on

Нулимс л хань болдог хорвоо

Нуумааргүй байна Нийтэд, бүгдэд нь хэлмээр байна Нээрээ...энэ хорвоод чинь Нулимс л хань болдог юм байна. Чамд бас Танд урам хугарч Чааваас даа гэж өөрийгөө өрөвдөхдөө Чимээгүй нулимсаа унагаж Чангаас бахирхыг хүсэн сууна... Өдөр гэрэлтсэн нар Өдөртөө л гэрэлтдэг юм байна Өнөөдөр инээмсэглэсэн царай Өчигдрийн дурсамж л болон үлддэг юм байна Магад дандаа л инээж баярлахгүй болохоор Мөнхийн амьдрал гэж үгүй байх Магад дандаа л уйлж суудаггүй болохоор Миний амьдрал амттай байгаа байх... Би амьдралыг их сайхнаар төсөөлж явлаа Бэтгэрч хэзээ ч ганцаардахгүй нэгэн байлаа Бүлээн нулимс минь зөвхөн Бүхэл өдрийн жаргалын төлөө гэж залбирлаа Уйлж, гутарч, ундууцаж хоносон өдрүүд минь Урьдын л адил дахин дахин давтагдахад Үнэндээ би энэ амьдралын утга учрыг ойлгохгүй байна Үхэл ч ирсэн айхгүй юм шиг санагдаж байна Өөрөө хүсч ирээгүй энэ амьдралд Өнөөдөр яаж ч амьдарсан яахав дээ нээрээ Өтөлд хөтлөгдөн эмгэн болсон ч Өөрөө өөртөө л бахархалтай явбал болоо биш үү Айдас б