"Царай алдаж явахаар Цайгаа сүлээд ганцаараа уу"



Гэж хэлсэн ээжийн үг
Гэгэлзүүлж нэгийг бодогдуулах шиг
Гэвч дүүрчихсэн байгаа зүрх сэтгэлийг
Гэнэт би хоосолчихож яахин чадах билээ
Мэдрэхгүй, хүсэхгүй, тэмүүлэхгүй явна гэдэг
Миний явах зам мөн гэж үү
Магад хэн нэгнийг хүлээж
Маргааш бүрт нь гонсойж
Сэтгэлээ хуурч, зүрхээ дарж
Сэм сэмхэн мэгшиж сууснаас илүү
Сэтгэлгүй юм шиг инээмсэглэж
Сийчэгдээгүй мэт бүтэн явах нь дээр байх
Бусдын юу хүсэх ямар хамаатай юм бэ үнэндээ
Би жаргалгүй байна бас гунигтай байна
Бусдын юу хэлэх хэнд хамаатай юм бэ үнэндээ
Би тоомооргүй байна бас сонсмооргүй байна
Хоёр болох тавилан үгүй бол
Хорвоог ганцаараа туулж би чадна аа
Хүнийх болох заяа нь харьсан бол
Хүүхдээрээ ижий аавдаа зөнгөрч би чадна аа
Хүний амьдралд хамгийн хэцүү нь
Хүнээс царай алдаж явах гэнэм
Хүслийн хязгаарт хамгийн хэцүү нь
Хясал ирэхэд бүдэрдэг гэнэм
Царай алдаж явахаар
Цайгаа сүлээд ганцаараа уу, Миний охин.


Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан