Нулимс л хань болдог хорвоо

Нуумааргүй байна
Нийтэд, бүгдэд нь хэлмээр байна
Нээрээ...энэ хорвоод чинь
Нулимс л хань болдог юм байна.

Чамд бас Танд урам хугарч
Чааваас даа гэж өөрийгөө өрөвдөхдөө
Чимээгүй нулимсаа унагаж
Чангаас бахирхыг хүсэн сууна...
Өдөр гэрэлтсэн нар
Өдөртөө л гэрэлтдэг юм байна
Өнөөдөр инээмсэглэсэн царай
Өчигдрийн дурсамж л болон үлддэг юм байна
Магад дандаа л инээж баярлахгүй болохоор
Мөнхийн амьдрал гэж үгүй байх
Магад дандаа л уйлж суудаггүй болохоор
Миний амьдрал амттай байгаа байх...
Би амьдралыг их сайхнаар төсөөлж явлаа
Бэтгэрч хэзээ ч ганцаардахгүй нэгэн байлаа
Бүлээн нулимс минь зөвхөн
Бүхэл өдрийн жаргалын төлөө гэж залбирлаа
Уйлж, гутарч, ундууцаж хоносон өдрүүд минь
Урьдын л адил дахин дахин давтагдахад
Үнэндээ би энэ амьдралын утга учрыг ойлгохгүй байна
Үхэл ч ирсэн айхгүй юм шиг санагдаж байна
Өөрөө хүсч ирээгүй энэ амьдралд
Өнөөдөр яаж ч амьдарсан яахав дээ нээрээ
Өтөлд хөтлөгдөн эмгэн болсон ч
Өөрөө өөртөө л бахархалтай явбал болоо биш үү
Айдас бас ганцаардал
Атгандаа оруулчихсан юм шиг гарч чадахгүй
Амь минь хүртэл үнэгүйдчихсэн мэт
Араас минь хэн ч үгүйлэхгүй мэт...

Хоолой зангирч
Хос нүд минь чичигнэж
Өөрийн эрхгүй салгалахдаа
Өөрийгөө л өрөвдөж уйлахаас цаашгүй
Бүгд л миний гэм юм шиг
Бүгдийг гэхдээ орхиод явчихаж болдоггүй
Бүгд л намайг хуурах юм шиг
Бүгдэд нь итгээд инээмсэглэж чаддаггүй
Би ер нь яачихсан юм бэ гэхээс илүү

Чи ер нь хэн юм бэ?

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан