Амаргүй өнгөрсөн арван хэдэн жил минь...

Тийм ээ, арван нас л дөхөж байсан байх
Тэнгэр холдож, газар нь хатуудаж байсан үе...
Хорвоог дөнгөж таниж эхэлсэн үе минь
Хатуу ч гэлээ жаргалтай байсааан...
Үүрийн цолмон гэдэг одыг олж харах гэж
Үүр цүүрээр гадаа өнждөг байсан юм шиг
Үнэндээ өглөө од тэнгэрт залардгийг
Өчүүхэн жаахан охин тэр л үед анх харсан.
Халаасандаа мянгаас илүү мөнгөтэй
Харсан болгоноо авчихдаг сачийтай
Хором бүрт үнэтэй шоколадаар сэтгэлээ цатгаж
Хүүхдүүдэд илүү гоё сайхныг гайхуулж болох байсан ч
Харин азаар эрхэлж биш нэрэлхэж өссөөн би
Хамгийн гоё сайхныг тойрч хүн болсон
Үүнийгээ би азгүйдэл биш зол гэнэм
Үүнээс илүү жаргалтай амьдрал минь одоо хаа байхав...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан