Бороонд нуугдсан нулимстай тэр шөнийг хэзээ ч мартахгүй

Инээж байсан, чамд хайртайгаа хэлэхдээ
Итгэж байсан, чамаас түрхэн холдохдоо
Ичингүйрч байсан, чамд би тэмүүлэхдээ
Эндүүрч байсан гэхдээ чиний хайрыг...

Хэдэн зууныг ч давахаар 
Хүчтэй гэж бодож явсан бидний хайрыг
Хэр холдлоо ч 
Хэмхрэхгүй гэж санасан бидний сэтгэлийг
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр
Царайг минь хүртэл мартаж байсныг
Хоорондох зай холдохын хэрээр
Хайрыг минь үгүйрүүлж байсныг 
Би мэдээгүй, мэдрээгүй...
Ямар их хайртай байснаа
Яасан их санаж үгүйлсэнээ 
Яагаад ингэж их удсанаа
Яаран чамд хэлэхийг л хүссэн юм
Яагаад гэж чамайг зовоохгүй байсан
Ядаж ганцхан удаа гээд гуйх байсан
Яачив гэж шалгаахгүй байсан
Яалт ч үгүй өмнө чинь сөхрөх байсан...
Харин би тэр шөнийг мартаагүй
Хатуу боловч үнэн сэтгэлийг чинь уучлаагүй
Нэг ч үг хэлэлгүй байх чинь
Нэвт зүрхийг минь зүсэж байсан
Нэг ч нүдээрээ харахыг хүсээгүй чинь
Намайг тэнд үхүүлж байсан
Бороонд нууж унагасан
Бүлээхэн нулимстай тэр шөнийг
Би хэзээ ч мартахгүй
Би хэзээ ч уучлахгүй
Хөлөө газар тэмтчин 
Хаачихаа мэдэхгүй тэнүүчлэхдээ
Хөгийн гэж энэ хорвоог зүхсэн
Хайран гэж өнгөрсөндөө харууссан
Өөрөөсөө хүртэл хагацмаар санагдсан тэр шөнө
Үүрээр ижийнхээ энгэрт бүлээцэхдээ харамссан
Өөдгүй чиний гэх бүхнийг үзэн ядсан тэр шөнөд
Үнэндээ одоо би чамд талархаж явдаг...
Бороонд нуугдсан нулимстай тэр шөнийг
Би хэзээ ч мартахгүй...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан