Хайрлах зүйл үлдсэнгүй дээ...!

Үнэндээ хайрлах зүйл үлдсэнгүй ээ
Үгүй дээ л дүрийг чинь ч мартчихаж
Үхэж сэхсэн зүрх сэтгэл минь
Үнс ч үлдээгээгүй шатаачихсан бололтой
Цаг хугацаа өнгөрөх тусам
Цантсан цонхны цаанаас улам бүдгэрч
Чамайг гэх дурсамж надад үлдсэнгүй
Цэлхэн залуу насаа элээх тусам
Зүүдний совингоос минь улам арилж
Зүрх сэтгэлд гэх орон зай үлдсэнгүй
Чамайг нартад байгааг дуулбал
Чин сэтгэлд минь пад гэж үгүй
Чи гэж хүн байдгийг мэдвэл
Чамайг гэх сонин надад үгүй
Үнэндээ чамд хайртай гэж юусан билээ
Үхтэл шаналсан сэтгэл минь гэж үү
Үнэндээ чи бид хоёр гэж хэнсэн билээ
Үггүй-хэлгүй бас сэтгэлгүй хүн гэж үү
Нэгэнт л мартаж болохгүй дурсамжийг
Нартад аль сайхнаар нь дурсмаар байна
Нэхэж сэтгэлийг минь олон удаа бүү тавлаач
Нэг ч удаа надтай битгий таараач
Чамайг хайрлах бүү хэл
Чихэндээ хоолойг чинь сонсох хүсэл үгүй
Чамайг санах бүү хэл
Чимээгүй алгасмаар байна тэр л он жилүүдийг...
Хэн хэндээ аз жаргалыг хүсээд
Хээвнэг зөрж амьдаръя
Хайрлах зүйл үлдээгүй сэтгэлийг минь
Хүнийх болсон хойно дахин бүү сэмлээч....!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан