Энэ өдрийн нулимсыг энэ насандаа мартахгүй

Би өнөөдөр 27 настай. Бусдыг хайрлаж, хайрлуулж, итгэж найдах сэтгэл зүрхтэй нэгэн. Холын хол хүрэх ёстой зорилго тээсэн хэрэндээ л тэсвэр тэвчээртээ баригдаж, гуниж гутрах үедээ гутарч, харамсаж харуусах үедээ шаналж, баярлаж хөөрөх үедээ догдолж үсэрч дэвхцэн явсан өнгөрсөнтэй хүн би. Элэг бүтэн эцэг эх, эрүүл саруул бие хаа, газар дээр ганц ах, ганхаж нөхөрлөсөн найзууд надад цөм бий. Бүгд бий.

Гэхдээ би:

Өнөөдрийнх шиг ингэж
Өнгөрсөнөө зүхэж үзсэнгүй
Өнөөдрийнх шиг
Өөртөө гутарч, шантарч зүрхэлсэнгүй
Өнөөдрийнх шиг ингэтлээ
Өр зүрхээ шимшрүүлж байсангүй
Амьдрал чи ямар хатуу юм бэ гэж
Аяархан ч болов шивнэж байсангүй ээ...
Хорвоод би ганцхан
Амар амгалан, тайваныг л хүссэн
Хорвоод би зөвхөн
Ачийг нь хариулах итгэлд л найдсан
Орчлонд би гагцхүү
Омог бардам хүчинд л эрдсэн
Оддын дор зогсоод
Он удаан жилийн хайрыг л мөрөөдсөн
Хаа байна тэр залуу насны омогшил?
Хэн байна тэр насан туршийн хайр?
Бүгд худлаа
Бүгд хуурамч гэдгийг мэдсээр байж
Энэ л удаа гэж өөрийгөө хуурсан
Энэ тэнэг толгой өөрөө л буруутай
Цөм байхгүй
Цөм л байгааг харсаар байж
Өрөөний мухарт өөрийгөө цоожилсон
Өнөөдөр миний залуу нас гэж алга аа!
Энэ өдрийнх шиг доромжлолыг би
Энэ яваа насандаа үзсэнгүй ээ
Эрдэж дардан явсан хорин хэдтэйд
Эр хүний доромжлол хатуу биш үү
Энэ өдрийнх шиг гутралыг би
Энэ яваа насандаа мэдэрсэнгүй ээ
Эвхэрч хэвтсэн бүсгүй надад
Эдгээр үгс чинь ширүүн биш үү
Гуниг гутрал цээжнээс биш
Зүрхнээс амтагдаж байна
Харамсал харуусал дундрах биш
Харин ч ихээр нэмэгдэж байна
Хаашаа явах вэ би
Хэнийгээ бараадах вэ би
Хэлээд өгөөч надад
Хэн сэн билээ дээ тэрийг хэлэх чи?!

2017/03/03

Comments

  1. Yaamaar yumbdee.... Yaasan ch hetsuu yumbdee magad gehdee hun Burt l iim ue bdag bh...
    Huchtei bgarai

    ReplyDelete
  2. Ali ungursun balarsan ch gsn.... Kk

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes