Цэг

Цэг тавихад
Цэнхэр бэхээ соруулах л үлдлээ
Сүүлийнх нь гэхэд
Сэтгэлээ чангалах л үлдлээ...

Насан туршийнх гэж мөрөөдөж эхэлсэн хайр
Нэг л өдөр гэнэтхэн эхэлсэн дурлал
Намайг бусдаас өөрөөр гэж итгэсэн сэтгэл
Нартад ганцхан даа гэж найдсан цор ганц хүн...
Харцанд чинь бусдыг биш өөрийгөө олж харсан болохоор
Хагацашгүй хайрын түүхийг бичиж эхлэхээр зориглосон
Хайранд чинь итгэж өөрийгөө мартсан болохоор
Хэзээ ч орхиж явахгүй чамд би итгэхээр шийдсэн
Намайг хараад инээмсэглэх чинь
Намрын навчисын гэрэлтэх лугаа адил гэгээлэг
Надтай хамт байх төрх байдал чинь
Насаараа дэргэд байх шиг тийм амгалан
Хэлэх үгсэнд чинь яг л яруу найраг шиг автсан
Хийх үйлдэл бүрийг чинь яг л өөрийн юм шиг санасан
Дэргэд чинь байхдаа би өнгөрсөндөө тарчилдаггүй
Дэрлээд хэвтэж байхдаа би ирээдүйдээ дүүлэн нисдэггүй
Догдлох сэтгэлээ зөвхөн одоодоо л даатгаж
Дотно сэтгэлээ зөвхөн чамд л нээсэн

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан