Posts

Showing posts from December, 2020

Сэтгэлд үлдсэн үгс...

Бүх зүйл яг тэр цэгт тулж ирсэн мэт Бүтнэ болно гэсэн бүхэн замхран үгүйрч Бүлээн халуухан бүхэн хөрч хайрах болсон Бүтэн бие минь сэтгэлээ аваад чамаас холдсон Гэрэл цухуйх бүрт гүйгээд очдог тэнэг байсан Гэнэт л чи надаас залхаад яваад өгсөн Дэргэдээ тарчилж ядсан биеийг минь үгүйсгэсэн Духан дээр минь үнсэхдээ өгсөн амлалтаа үгүй хийсэн Даагаагүй чиний давхар явдлыг Дасаагүй чиний хүйтэн харцанд... Биеэ хувааж сэтгэлээ чамд хадгалж чадсан ч Би чамайг дэргэдээсээ алдчихсан Бүхнээ зориулж буцааж хайр нэхээгүй ч Бусдаас чи хайрыг хүсэж байсан... Өөртөө ч итгэж байгаагүйгээрээ Өрөөлөөс өрсөж чамд найдсан Өөрт минь ирэх энэ уй гашууг Өөрөөс чинь би олж авсан... Халуухан жаргал бүлээхэн амьдралыг надад амлаж Хаа сайгүй тэнүүчлэх сэтгэлийг минь чи эзэгнэсэн Харах нүдээ би түүгээр чинь боочихоод Хаашаа гишгэхээ мэдэхгүй тэндээ зогсчихсон Амьдрал тэр чигтээ сонголт байсныг мэдээгүй би Анх учрахдаа сүүлчийн сонголтоороо чамайг сийлсэн Арчаагүй амьдралыг чинь аврах гишг

Чи хэн байсан юм бэ?

Нүдэнд дулаахан Надаас нэлээн ах Нүүрэмгий гэхдээ төлөв даруу Нүдээрээ инээхээрээ хөөрхөн... Эелдэг дөлгөөхөн Эрч хүчтэй бас хөгжилтэй Энэ хорвоод учирч үзээгүй Энгийн гэхдээ тансаг хүн... Мэдлэг оюунаа тэлсэн Миний мэдэх ухаантан Мөрөөдөл зорилгоо нэвт харсан Мөдхөн түүндээ хүрчих хүчтэн Хайр дурлалыг эзэрхийлэгч Хамаг бүхнээ надад зориулагч Хачин ихээр эрхлүүлж Хаа ч байгаагүй сэтгэлээр хайрласан... Үлдсэн амьдралын минь тулгын чулуу Үзээгүй зовлонгийн зангилааг тайлагч Үнэн мөнийг хамтдаа эрэлхийлэгч Үхэж дуустал гараас минь үл тавих хань... Энэ бол миний мэдэх ЧИ Эртээдийн тэр цагт миний таньсан ЧИ Эгэл жирийн амьдралын минь гэрэл гэгээ Энэ цээжинд багтах зүрхний минь тал.... Гуч биш гуравхан жил л хангалттай байж Гунигаар нуусан цэвдэг сэтгэлээ надад нээхэд Гэргий биш хамтран амьдрагч л байж Гэрт чинь охин та хоёрыг халамжлан суухдаа... Үлдсэн залуу нас, байдаг гоо үзэсгэлэнгээ Үнэхээр чамд л зориулах гээд Үлдээж ирсэн юм шүү, буруу бүхнийг Үгүйсгэж байсан юм шүү, алдаа бүрийг чин

Амьдралын тухай бодол

Хүн...гэх гуравхан үсэгтэй үгийг Хорвоо даахаа болихоороо аваад явчихдаг юм шиг Хөрст дэлхийд мөрөө үлдээхдээ Хүний өмнөөс гишгэдэг юм шиг.... Бодохоор ихэд энгийн Буцаад л одох орчлон шүү дээ Буруу ч зөв ч хүний л амьдрал Бидэнтэй бидэнгүй төгсдөг орчлон шүү дээ Тэр хорвоод ирэхдээ чангаар уйлж, буцахдаа мэдэхгүй Төрөх ганцхан жим харин үхэх олон салаа байдаг болохоор Түүний дунд дөнгөн данган амьдрахдаа Төлөөс золиосондоо тээглэчихдэг юм шиг... Биднийг амьд явахад бахдалтай нь инээж, бадрангуй нь үзэн ядна Биднийг алс одоход байхгүй нь ирж, байсан нь уйлна... Хэнд ч нотлох шаардлагагүй амьдрал минь Хэдийд ч бөхөж болох лааны тусгал минь... Амьдраад яах юм гэж ирсэн замруугаа өнгийхдөө Алаг хорвоог гэрэлтүүлэхээ тэд мартчихдаг Утга учрыг хайсаар насыг барахдаа Урдах тусгалаа олж хардаггүй нь харамсалтай...