Амьдралын тухай бодол

Хүн...гэх гуравхан үсэгтэй үгийг

Хорвоо даахаа болихоороо аваад явчихдаг юм шиг

Хөрст дэлхийд мөрөө үлдээхдээ

Хүний өмнөөс гишгэдэг юм шиг....

Бодохоор ихэд энгийн

Буцаад л одох орчлон шүү дээ

Буруу ч зөв ч хүний л амьдрал

Бидэнтэй бидэнгүй төгсдөг орчлон шүү дээ

Тэр хорвоод ирэхдээ чангаар уйлж, буцахдаа мэдэхгүй

Төрөх ганцхан жим харин үхэх олон салаа байдаг болохоор

Түүний дунд дөнгөн данган амьдрахдаа

Төлөөс золиосондоо тээглэчихдэг юм шиг...

Биднийг амьд явахад бахдалтай нь инээж, бадрангуй нь үзэн ядна

Биднийг алс одоход байхгүй нь ирж, байсан нь уйлна...

Хэнд ч нотлох шаардлагагүй амьдрал минь

Хэдийд ч бөхөж болох лааны тусгал минь...

Амьдраад яах юм гэж ирсэн замруугаа өнгийхдөө

Алаг хорвоог гэрэлтүүлэхээ тэд мартчихдаг

Утга учрыг хайсаар насыг барахдаа

Урдах тусгалаа олж хардаггүй нь харамсалтай...

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes