Сэтгэлд үлдсэн үгс...

Бүх зүйл яг тэр цэгт тулж ирсэн мэт
Бүтнэ болно гэсэн бүхэн замхран үгүйрч
Бүлээн халуухан бүхэн хөрч хайрах болсон
Бүтэн бие минь сэтгэлээ аваад чамаас холдсон
Гэрэл цухуйх бүрт гүйгээд очдог тэнэг байсан
Гэнэт л чи надаас залхаад яваад өгсөн
Дэргэдээ тарчилж ядсан биеийг минь үгүйсгэсэн
Духан дээр минь үнсэхдээ өгсөн амлалтаа үгүй хийсэн
Даагаагүй чиний давхар явдлыг
Дасаагүй чиний хүйтэн харцанд...
Биеэ хувааж сэтгэлээ чамд хадгалж чадсан ч
Би чамайг дэргэдээсээ алдчихсан
Бүхнээ зориулж буцааж хайр нэхээгүй ч
Бусдаас чи хайрыг хүсэж байсан...
Өөртөө ч итгэж байгаагүйгээрээ
Өрөөлөөс өрсөж чамд найдсан
Өөрт минь ирэх энэ уй гашууг
Өөрөөс чинь би олж авсан...
Халуухан жаргал бүлээхэн амьдралыг надад амлаж
Хаа сайгүй тэнүүчлэх сэтгэлийг минь чи эзэгнэсэн
Харах нүдээ би түүгээр чинь боочихоод
Хаашаа гишгэхээ мэдэхгүй тэндээ зогсчихсон
Амьдрал тэр чигтээ сонголт байсныг мэдээгүй би
Анх учрахдаа сүүлчийн сонголтоороо чамайг сийлсэн
Арчаагүй амьдралыг чинь аврах гишгүүр байсан би
Ахиад өөр сонголтын чинь золиос болсоор чамайг зүхсэн...!

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

My random quotes