Амьдралдаа сэтгэл хангалуун байх 4 болзол

Таныг энэ амьдралд сэтгэл хангалуун байлгах 4 нөхцөл. Эдгээр 4 болзлыг ухамсарлаж чадвал Та хэзээ ч өөрийгөө аливаад буруутгаж, зовж шаналахгүй.

Амьдрал гээд л ярингуут хэтэрхий ерөнхий, том сэдвийг хөндөж байгаа мэт. Гэхдээ энэ том агуулга, утга учрыг хамгийн жижигхэн хэсэг болох ганцхан "үг" өөрчлөх чадалтай байдаг гэнэ. Ертөнцөнд болж байгаа муу муухай, сөрөг үйл явдлууд, хүмүүсийн бие биенээ үзэн ядах, хоорондоо дайн дажин зарлах, хараал хэлэх, үл хүндлэх гээд бүгд хүмүүсийн хоорондоо хэлэх ганц "үг"-нээс л үүсэлтэй аж.

Бид ярилцахдаа хоорондоо үгээр байлдаж байдгийг тухай үедээ анзаардаггүй ч, анзааргагүй хэлсэн ганцхан таны үг нөгөө хүний тань амьдралыг оронгоор нь ч эргүүлж болдог байна. Байлдаж өчсөн үг хэмээх зэвсэг биднийг өөрсдийг минь сийлж ч мэдэх хүчтэй гэдгийг тэр бүр мэддэггүй.




1. Таны үг өө сэвгүй, шулуун шударга, ариун байх ёстой:

Шулуухан ярьж сур. Яг юу хэлэх гээд байгаагаа л хэл. Үгээ өөрийн эсрэг бусдын тухай хов жив хөөцөлдөхөд бүү ашигла. Үг гэдэг таны төсөөлж байгаагүй гайхамшигтай хүчтэй. Түүний хүчийг зөвхөн үнэн мөн болон хайр энэрлийн төлөө л ашигла. Бусдад хараал, муу муухай үг хэлснээрээ та тэдэнд өөрийгөө л тэр хэмжээгээ илэрхийлж ойлгуулж байна гэсэн үг.

2. Аливааг өөртөө бүү тусгаж ав:

Хүмүүсийн хийж байгаа бүхэн таны төлөө гэж бүү эндүүр. Бусдын юу хийж, юу хэлж байгаа нь зөвхөн тэдний өөрсдийнхөө үнэт чанар, хүсэл мөрөөдлөө л хадгалж авч үлдэхийн тулд л хийж байгаа болохоос хийсэн хэлсэн бүхэн таны зүг чиглэсэн гэж андуурах хэрэггүй. Хэрэв та бусдын хэлсэн, хийсэн бүхнээс өөрийгөө ангижруулан ойлгож чадвал та хэзээ ч "хэрэгцээгүй шаналал"-ын золиос болж зовохгүй.

3. Хэзээ ч бүү таамагла:

Өөрийн юу хүсэж, яг юу гэх гээд байгаагаа илэрхийлэх, АСУУЛТ АСУУХ зоригтой, эрмэлзэлтэй бай. Бусадтай маш тодорхой, илэн далангүй ойлгомжтой харьцаж, ярьж чадвал та үл ойлголцол, уйтгар гуниг, драмаас хэдэн мянган бээрийн хол байж чадна. Ганцхан энэ "Таамаглал бүү дэвшүүл" болзлыг та хангаж чадвал та амьдралаа тэр чигээр нь өөрчилж, шинэчилж чадна.

4. Үргэлж аль чадахаараа л хий, хичээ:

Таны зүрх сэтгэл, хичээл зүтгэлээрээ чадан ядан хийж, оролдож байгаа чинь л хангалттай. Чадлаасаа илүүг ч, дутууг ч хийх гээд хэрэггүй. Шал дэмий эрч хүчээ барахын нэмэр. Тэрний оронд зүгээр л аль чадахаараа л хичээгээд дуусга. Тэгсэн цагт өөрийгөө буруутгаж, харамсах хэрэг гарахгүй, өөртөө "Би чадлаараа л хичээсэн" гээд хэлээд сууж байхад сэтгэл тань тайван бас хангалуун байх болно.

Дээрхи 4 болзлыг хангахын тулд та Эхний 3 болзлыг "аль чадахаараа" л хийхэд болно. Тэгсэн цагт 4дөх болзол хангагдаж та хэзээ ч хэнд ч гомдож, хэнийг ч үзэн ядаж, харанхуйд уйтгарлан суух хэрэггүй болно. Үргэлж тодорхой, гэрэл гэгээгтэй, утга төгөлдөр, сайн сайхан бүхэн таныг тойрж, та энэ амьралдаа улам хайртай болж, өөрийгөө ч тэр хэмжээгээ хайрлан энхрийлж бусдыг ч энэ хайраараа дагуулах учиртай. Тэгж гэмээнэ, амьдрал хэчнээн сайхан, өөрөө өөрийгөө хэрхэн гайхамшигтай мэдэрхийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх гэж найдаж байна.

Амжилт :)

The Four Agreements are:

1. Be Impeccable with your Word: Speak with integrity. Say only what you mean. Avoid using the Word to speak against yourself or to gossip about others. Use the power of your Word in the direction of truth and love.

2. Don’t Take Anything Personally

Nothing others do is because of you. What others say and do is a projection of their own reality, their own dream. When you are immune to the opinions and actions of others, you won’t be the victim of needless suffering.

3. Don’t Make Assumptions

Find the courage to ask questions and to express what you really want. Communicate with others as clearly as you can to avoid misunderstandings, sadness and drama. With just this one agreement, you can completely transform your life.

4. Always Do Your Best

Your best is going to change from moment to moment; it will be different when you are healthy as opposed to sick. Under any circumstance, simply do your best, and you will avoid self-judgment, self-abuse, and regret.

Comments

Popular posts from this blog

"Үүлс мэгшиж Уулс бөхийлөө..."

Уйлахгүй л бол...

Нисэж мэдэх шувуу байсан